"Зээлээ төлчихлөө" гэж түмнийг тавлагчдыг дахин сонгохгүй
2023-05-26

Төрийн элдэв санг цөлмөж, татварын төлөгчдийн мөнгөнөөс хумсалсан улстөрчид зээлээ төлсөн гэнэ. Өнөөдөр олон нийт шүүмжлээд, маргааш нь тэд зээлээ төлжээ. Авсан зээлээ төллөө гээд ард түмэн баярлаж, алга ташихгүй. Учир нь зээл анхнаасаа эргэн төлөх зарчимтай.

 

 

Харин авсан зээлээ төлөхгүй хэдэн арван жил явчихаад олон нийт шүүмжилж эхлэнгүүт төлж байгаа нь улстөрчдийг ямар ёсзүйгүй, хариуцлагагүй, сэтгэлгүй болохын илрэл. Хэдэн мянган ам.доллараар хэмжигдсэн тэр зээл улстөрчдийн хувьд халаасны мөнгө төдийхөн гэдгийг ард түмэн харлаа.

 

Иргэдийн төлөөлөл болж Монголын парламентад сууж байгаа улстөрчдөд ёсзүй огтхон алга. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гэхэд “Хүүгийнхээ зээлийг маргааш ч төлж чадна” гэж даналзсан бол Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “ Эхнэрийнхээ зээлийг төлчихсөн, уг нь төлөх ёсгүй юм билээ” хэмээн олон нийтийг тавлаж, доромжилж байна.

 

Тэд мөнгөгүй, боломжгүйдээ төрийн сангаас зээл аваагүй. Харин түмний хүүхдийн боломжийг л хулгайлсан хэрэг. Жилийн хэдэн тэрбумын хөрөнгөтэй атлаа төрийн сангийн зээлээр суралцаж, төрийн бага хүүтэй зээлээр мөнгө хүүлдэг тийм л ёсзүйгүй, хариуцлагагүй улстөрчид бидний толгой дээр гишгэлж, “хэл ам хийхээр чинь төлчихлөө” хэмээн бааварлаж байна.

 

Гэхдээ ард түмэн зээлээ төлчихлөө гэж толгойг чинь илэхгүй. Дараагийн парламентад тэдний орон зай гэж байхгүй. Товчхондоо дахин сонгохгүй. Дахин дахин толгой дээр гишгэж, төрийн санг цөлмөж, эцэст нь тавлаж доромжлохыг чинь ард түмэн олон удаа тэвчихгүй, дахин харахыг хүсэхгүй.

 

Төрийн санг цөлмөж, иргэдийн боломжийг хулгайлсан улстөрчидтэй мэддэг хэлээр нь ярих нь зүйтэй. Тэдний халаастай яриад ямар ч нэмэргүй, авсан зээлээ төллөө гээд хотойхгүй баяжигсад. Тэгэхээр үхэн хатан зууралддаг улс төрийн суудалтай нь ярьж, хариуцлага мэдрүүлэх нь зүй ёсны хэрэг.

 

ЖДҮХС-аас эхлээд Хөгжлийн банк, нүүрсний хулгай, Боловсролын зээлийн сан зэргээр төрийн нэртэй бүхнийг цөлмөж, иргэдийн боломжийг хулгайлсан улстөрчдийг тогтоож авахыг иргэдээс хүсье. Дараагийн сонгуулиар тэдний нэрийг алгасаарай, дахин сонговол тэд таны боломжийг дахин хулгайлах болно.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
loan Offer:
I am a private money lender that give out fast cash interest rate of 2% no collateral required. all cash amounts and currencies, if interested TO started no matter your location (WhatsApp) number +918131851434 sumitihomelend@gmail.com Web http://sumitilendinghome.in Mr. Damian Sumiti Regards,
2023-12-05
Ха:
Гишүүдийн бузар булхай хулгай нь барагдахгүй юм
2023-05-28
Зочин:
Авсан төлсөн гэдэг нь нам нь гишүүд нь ч сонгуульд дахин ялах хүсэлтэй гэсэн утгатай
2023-05-27
Зочин:
Болгох
2023-05-27
Зочин:
Цаазалбал
2023-05-27
Зочин:
Илрэх л учраас нам нь,зг нь илрүүлсэн гэх жүжиг,авсан нь төлсөн гэх жүжиг тоглогдож байна Анхнаасаа ингэх ёсгүй гэдэг дээр арга хэмжээ аваад Хятад улс шиг цаазлан хэн ч ийм алдааг давтахгүй
2023-05-27
Зочин:
Болгох
Зочин:
Цаазалбал
ЭНХ -АМГАЛАН ГЭЖ ХУДЛАА ГАР БАЙНА АА МЭДЭЭЛЭЛ УСТСАН ГЭЖ ШААСНАА БАЙСАН БАЙНА ГЭХ ШИГ НИЙТЭД МЭДЭЭЛЖ ЧАДАХГҮЙ ИЙМ ХОГ ШААРУУД Л ДЭЭРЭЭС ШЭЭС ӨТГӨНӨӨ ЦАЦАХ ЮМ АА
2023-05-27
Иргэн:
Толгойн дээрээ тавьж бгаад магтдаг бас хөлөн доороо гишгэж бгаад газар дор ортол хэлж муулдаг нь монгол араншин гэлтэй
2023-05-27
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-05-27
Төлөхгүй гэж
2023-05-27
Эмээ:
Хөрөнгөгүй болоод төлж чадахгүй хичнээн жил явсан биш харин хэзээ ч төрөхгүй гэж жирийн залуусын боломжийг хулгайлсан хулгайчийг дахин сонговол би ч хулгайчын хамсаатан болно биздээ
2023-05-27
126 152уудаа болоод шоргоолж шиг олуулаа болох санаатай. дээр нь эхнэр хүүхэдгүй мөнгөөр бялхаж зугаалж гангарч сурдаг ийм хүмүүс бидэнд хэрэггүй. Гэтэл бидний хүүхэд сурч ажиллаж 4 жил хувцсаа солихгүй шахуу сурч гэртээ ч ирж чадахгүй 4 жил болж байсан.
2023-05-27
Зочин:
Бүгдийг зайлуулааа
2023-05-26
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
2023-05-26
Иргэн:
Ийм нөхдүүд тэгээд 152 лаа болно гээд ард түмнийг хошигруулаад л ….. . Үнэнхүү өөдгүй нөхдүүд
2023-05-26
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
2023-05-26
САРАНЧИМЭГ АВГАЙД ХЭЛЭХ ҮГ:
САРАНЧИМЭГ АВГАЙ ЧИ ГОРЬД, ЧИ ИЛЧЭГДЭЭГҮЙ БОЛ ЧИМЭЭГҮЙ НУУГДАЖ ЗАВШИХ Л БАЙсан. чамайг нүдэлж авлаа, дахин ордонд залрахгүй. харин чи ногоогоо тарьж ахынхаа хулгайн мөнгийг олигтой нууж цуслаарай
2023-05-26