Дүүргийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг ирэх долоо хоногт дэлгэнэ
2023-05-26

 

 

Улаанбаатар хотын үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулаад буй. Тус мэдээлэл дээр нэмж, хотын өнөөгийн дарга Д.Сумъяабазарын 2021- 2023 онд олгосон газрын мэдээллийг байршуулжээ. 

 

Мөн тус системд дүүргүүдийн үе үеийн удирдлагын газар олголтын мэдээллийг байршуулна. Одоогоор долоон дүүрэг газар олголтын мэдээллээ ирүүлээд байгаа аж. Үлдсэн хоёр дүүргийн мэдээллийг нэмээд, ирэх долоо хоногт дүүргүүдийн үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг дэлгэнэ.  

Shuud.mn
Сонин хачин