Канн 2023: К-поп ертөнцийн онцлох 5 уран бүтээлч
2023-05-26

 

76 дахь удаагийн Каннын кино наадам эхэлж салбарын шилдгүүд Францын Номин эрэг дээр цуглажээ. Уг кино наадам 11 хоногийн турш дэлхий дахиныг кино ертөнцийн урлагаар амьсгалуулах юм. 

 

Энэ жилийн кино наадамд К-поп ертөнцийн шинэ залуу хамтлагуудаас эхлээд дэлхийд алдартай хамтлагийн төлөөллүүд улаан хивснээ алхсан юм.  BLACKPINK-ийн Женнигээс эхлээд Stray Kids-ийн Хёнжин хүртэл тус арга хэмжээнд оролцсон билээ. Тэгвэл 2023 оны 76 дахь удаагийн Каннын кино наадамд оролцсон таван Кпоп алдартныг онцолж байна.  

 

Aespa


1. Aespa


"SM Entertainment"-аас 2020 онд дебютээ хийсэн дөрвөн гишүүнтэй охидын хамтлаг болох Aespa 2023 оны Каннын кино наадамд оролцсон цорын ганц хамтлаг байв. Тус хамтлагийнхан тавдугаар сарын 24-нд болсон энэхүү арга хэмжээнд тансаг зэрэглэлийн Chopard брэндийн урилгаар хүрэлцэн ирсэн бөгөөд тус брэндийн элчээр ажилладаг билээ. Chopard брэнд нь 1997 оноос хойш Канныг ивээн тэтгэж ирсэн тул түүний брэндийн элч төлөөлөгчид нь энэхүү наадмын хүндэт зочид болдог байна. 

 

2. Blackpink Женни 


БНСУ-ын төдийгүй дэлхийн алдарт BLACKPINK-ийн гишүүн Женни 76 дахь удаагийн Каннын кино наадамд анх удаа оролцсон билээ. Түүний хувьд уг наадамд HBO-ийн "The Idol" цувралынхаа нээлтэд уригдан ирсэн бөгөөд уг кинонд мөн The Weeknd, Lily Rose-Depp, Troye Sivan нар тогложээ. 

 

STRAY KIDS’ Hyunjin

3 Stray Kids-ийн Хёнжин


Stray Kids хамтлагийн визуал, реппер  Хёнжин Каннын кино наадамд очсон цорын ганц эрэгтэй К-поп шүтээн байлаа. Донателла Версаче болон Ла Ваканза нэртэй Америкийн дуучин Дуа Липа нарын хамтарсан цуглуулгын гэрч болохын тулд тавдугаар сарын 24-нд болсон арга хэмжээнд оролцжээ.

 

Krystal Jung

4. Кристал 


f(x) хамтлагийн гишүүн, Солонгос-Америк дуучин, жүжигчин Кристал Жунг  2023 оны Каннын кино наадмын оролцогчдын жагсаалтад орсон цорын ганц К-поп гоцлол дуучин юм. Уг кино наадамд Ким Жэ Вонгийн найруулсан  “Аалзны тор”  киноны гол жүжигчид болох Сон Кан Хо, О Жун Сэ, Им Сү Жун, Жон Ё Бэн, Кристал, Пак Жун Сү, Жан Ян Нам нарын хамт улаан хивсны ёслолд оролцсон юм. 

 

5. Blackpink Rose 


2023 оны Каннын кино наадамд оролцсон BLACKPINK хамтлагийн өөр нэг гишүүн бол Rose байлаа. Тэрбээр тавдугаар сарын 18-нд болсон арга хэмжээний улаан хивсний ёслол дээр энгийн хэрнээ дэгжин хар даашинзтай алхсан юм. 
 

Shuud.mn
Сонин хачин