Буянт-Ухаа нисэх буудлыг СУРГАЛТЫН зориулалтаар ашиглана
2023-05-26

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ Буянт-Ухаа нисэх буудлыг СУРГАЛТЫН зориулалтаар ашиглана гэдгээ мэдэгдлээ. 

 

 

Тэрбээр "Буян-Ухаа нисэх буудлын ачаалал багассан. Иймээс тус нисэх буудал дээр онгоцны үйлчлэгч, нисгэгч, нисэхийн инженерийн сургалтын төвүүд байгуулна. БНСУ-ын хоёр сургуультай хамтарч ажиллахаар гэрээ байгуулж, ажиллаж байна. Нисэхийн салбарын мэргэжилтнүүдийг гадаадад өндөр зардлаар бус дотоодод сургах бололцоо бүрдэнэ. Мөн Буянт-Ухаа нисэх буудал дээр хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж, тусгай үүргийн онгоц хүлээн авах бодлоготой ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар долоо хоногт таван улсын 135 нислэг хийгдэж байна. Цаашид 10 хүртэлх улсын онгоцыг нисгэх зорилго барьж байна. Энэ хүрээнд Тайланд, Вьетнам, ОХУ, АНУ-ын онгоц буудаг болох боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Иймээс цаашид ИНЕГ-аас тодорхой зардал гаргаж боловсон хүчин бэлтгэнэ" гэлээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
2023-05-26
ZOCHIN:
zuv
2023-05-26