Омикроны дэд хувилбар ахмадууд хүндээр тусаж байна
2023-05-26

ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчлөлийн нөхцөл байдал, нэмэлт дархлаажуулалтын талаар мэдээлэлэл өглөө. 


ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө.


Өнгөрсөн жил буюу 2022 онд 182 улсад улаан бурхан өвчний 172,000 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оноосоо гурав дахин их гэсэн үзүүлэлт байна.

 

Өнөөдрийн байдлаар нийт 100 гаруй улсад улаанбурхан өвчний 22,000 тохиолдол бүртгэгджээ. Энэтхэг, Индонез, Филиппин, БНХАУ, ОХУ-д улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байгаа.


Тавдугаар сарын 29-с эхлэн улс орон даяар 10 сартайгаас 8 хүртэлх насны хүүхдийг хамруулж улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтанд хамруулахаар ажиллах гэж байна. Ингэснээр улс орнуудад бүртгэгдээд байгаа улаанбурхан өвчин орж ирсэн тохиолдолд дэгдэлт болохоос сэргийлэх зорилготой улс орон даяар эхлүүлж байна. 

 


Коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлэл ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул 


Тавдугаар сарын байдлаар дэлхийн хэмжээнд нийт 766 сая гаруй хүн коронавирусын халдвараар өвдөж, үүнээс 6.9 сая гаруй хүн нас барсан гэж бүртгэгдсэн. 


Сүүлийн долоо хоногт 2.3 сая хүн батлагдсан. Өмнөх долоо хоногтой харьцуулбал 21 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч зарим бүс нутгуудад халдварын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 

 

Монгол Улсын хувьд хоёрдугаар долоо хоногийн байдлаар буюу тавдугаар сарын 13-19-ны хоорондох мэдээгээр нийтдээ 664 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнд Улаанбаатар хот, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Дархан-Уул, Сүхбаатар зэрэг аймгуудад өвчлөл нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. 


Дэлхийн улс орнуудад тавдугаар сарын 21-ны байдлаар 25 мянга орчим сорьцын шинжилгээ хийж, хувилбарын тандалтыг явуулсан. Үүнд дунд коронавируст халдварын XBB.1.5 дэд хувилбар 41.6 хувь, XBB.1.16 дэд хувилбар 13.1 хувьд нь буюу дийлэнх хувийг эзэлж байна" гэсэн юм. 

Shuud.mn
Сонин хачин
ДБаярсайхан:
Олон улсын анхааруулсан өвчлөлөөс сэргийлэх нь чухал шүү!Иргэд ээ!
2023-05-28
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
2023-05-26