Хятадын хотын дарга зогсоолын төлбөрөөс болж иргэдээс уучлалт гуйжээ
2023-05-26

Гуанси-Жуаны өөртөө засах орны Наньнин хотын дарга, хотын зөвлөлийн орлогч нарийн бичгийн дарга зогсоолын төлбөр өндөр байгаагийн төлөө хотын оршин суугчдаас уучлалт гуйжээ. Энэ талаар SCMP сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Наньнин хотод 47 мянган зөвшөөрөлтэй зогсоол байдгийн гуравны нэг нь л төлбөргүй аж. Үлдсэн нь Nanning Huibo компанийн мэдэлд байдаг бөгөөд сүүлийн үед хотын оршин суугчид зогсоолын төлбөр хэт өндөр байгаа гэсэн гомдол мэдүүлэх болжээ. 

 

Өмнөх журмаар, зогсоолд машинаа тавьсан эхний 15 минут төлбөргүй, үүнээс цааш цаг тутамд төлбөр геометрийн прогрессоор өсөх аж. Өөрөөр хэлбэл, офисын нэг ажилтан өдөрт машинаа зогсоолд байрлуулахад 100 юань буюу монгол мөнгөөр 50 мянга гаруй төгрөгийн төлбөр төлөх ёстой гэнэ. Гэтэл энэ төлбөрийг дундаж цалинтай харьцуулахад хэт өндөр бөгөөд Наньнин хотын оршин суугчдын жилийн дундаж цалин 98 мянган юань юм байна. Ийнхүү иргэд зогсоолын төлбөр өндөр байгааг шүүмжлэн гомдол мэдүүлсний дараа хотын дарга уучлалт гуйжээ.

 

"Хотын захиргаа ажлаа зохих ёсоор хийгээгүйн улмаас иргэн бүрийн ажил, амьдралд таагүй асуудал, хүндрэл учрууллаа. Үүнд би ихээхэн санаа зовниж, уучлалт гуйж байна" хэмээн хотын дарга Хоу Ган мэдэгджээ. Ингээд зогсоолын төлбөрийн системд өөрчлөлт оруулахаа амлаж, жолооч нараас санал асууж эхэлжээ. 

 

Одоогоор үнэгүй зогсох хугацааг 30 минут болгон нэмж, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн орчимд төлбөргүй зогсоол олноор гаргах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн зогсоол эзэмшдэг хувийн компанитай хийсэн гэрээг цуцалж, энэ хэрэгтэй холбоотой таван албан тушаалтныг ажлаас нь халжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Clara James:
REAL LOVE SPELL CASTER PRIEST WISDOM THAT HELP ME SAVE MY RELATIONSHIP.TEXT OR ADD HIM UP ON WHATSAPP: +2348124644470 My name is CLARA JAMES .I want to give thanks to PRIEST WISDOM for bringing back my ex husband.No one could have ever made me believe that the letter I’m about to write would actually one day be written. I was the world’s biggest skeptic. I never believed in magic spells or anything like this, but I was told by a reliable source (a very close co-worker) that Trust is a very dedicated, gifted, and talented person,It was one of the best things I have ever done. My love life was in shambles; I had been through two divorces and was on the brink of a third. I just couldn't face another divorce, and I wanted to try harder to make our relationship work, but my husband didn’t seem to care. and he broke up with me again . I was confused and did not know what to do again, rather they got in contact with PRIEST WISDOM.He did a love spell that made my husband come back to me. We are now very much happy with ourselves. PRIEST WISDOM makes him realize how much we love and need each other .This man is for REAL and for good . He can also help you to fix your broken relationship. I had my husband back! It was like a miracle! He suddenly wanted to go to marriage counselling, and we’re doing very, very well , in our love life . contact email supernaturalspell0@gmail.com or text or add him up on whatsApp at: +2348124644470 his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-05-26