Европын 14 орон оролцсон томоохон цэргийн сургуулилалт эхэлнэ
2023-05-29

Финланд, Норвеги, Шведийн Агаарын цэргийн хүчин хамтран энэ сарын 29-нөөс зургадугаар сарын еснийг дуустал Arctic Challenge 2023 цэргийн сургуулилалт зохион байгуулахаар болжээ. Энэ сургуулилалтад, 14 орны 150 онгоц оролцоно гэж Финландын Зэвсэгт хүчин мэдэгдсэн байна. 

 

"2013 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулж буй сургуулилалтыг энэ удаад Финландын Агаарын цэргийн хүчин тэргүүлэх бөгөөд үүнд 14 орны 3000 цэргийн алба хаагч, 150 нисэх аппарат оролцоно" гэж Финландын Зэвсэгт хүчний мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Зохион байгуулагч орнуудаас гадна энэ сургуулилалтад Нидерланд, Бельги, Их Британи, Итали, Канад, Франц, Герман, Швейцар, Дани, Чех, АНУ-ын төлөөлөгчид оролцох юм байна. Сургуулилалтад сөнөөгч онгоцнуудаас гадна тээврийн онгоц болон цэнэглэгч онгоцууд оролцох гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин