Эрүүл мэндийн даатгалын сангийн мэдээллийг ил болголоо
2023-05-29

Засгийн газрын Шилэн ажиллагааны хүрээнд өнөөдөр дөрвөн тусгай сан, нийслэлийн дүүргүүдийн үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг ил болголоо. Энэ талаар ЦХХХ-ы сайд Н.Учрал мэдээлэл хийв.

 

  1. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан –Цахим хөгжил харилцааны холбооны яаманд харьяаллагддаг тус сан нь ХХЗХ-ноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдүүдээс авсан татварын дараах цэвэр ашгийн гурван хувиар санхүүждэг байна. Энэ санг удирддаг бүтэц, ажлын алба байхгүйн дээр улсын төсвөөс санхүүжилт авдаггүй. Санд хөрөнгө оруулах, төвлөрүүлэх, зарцуулах эрхийг ХХЗХ эдэлдэг. 2009-2022 онд 484 хуулийн этгээдээс 47.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ сан нь алслагдсан сум, багуудад харилцаа холбооны сүлжээ оруулах зориулалттай аж.

  2. Эрүүл мэндийн даатгалын сан- Тус сан 2022 оны жилийн эцсийн байдлаар 3092 эрүүл мэндийн байгууллагад 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байна.  Сангийн мөнгөн хөрөнгө 2018-2022 оны хооронд 11 банкинд байршсан.

  3. Ирээдүйн өв сан- Тус санд 2017 оноос орлого төвлөрүүлж эхэлсэн. 2022 оны жилийн эцсийн байдлаар тус санд 2.6 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн байна. 

  4. Төсвийн тогтворжуулалтын сан- 2022 оны жилийн эцсийн байдлаар тогтворжуулалтын сангийн хуримтлал 663.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ сангаас төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 2014, 2017, 2020, 2021, 2022 онуудад улсын төсөв рүү шилжүүлэг хийсэн. 

 

Shuud.mn
Сонин хачин