Б.Ундармаа: Кекүшюзан Д.Батбаярт 15 хоног баривчлах шийтгэл оногдуулсан
2023-05-29

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цаг үеийн анхаарал татсан асуудлуудаар нийтэд хандан мэдээлэл хийлээ.

 

 

Энэ үеэр Кекүшюзан Д.Батбаяр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгтэй холбогдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Ундармаа "Кекүшюзан Д.Батбаярын тухайд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан хэргээр зөрчлийн хэрэг үүсээд 10 цагийн албадан сургалт, 15 хоногийн баривчилгаа, 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан" гэх мэдээллийг өглөө. 

 

Мөн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Ундармаа мэдээллийнхээ үеэр жүжигчин У.Цогтбаярын гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан гэх хэрэгтэй холбоотой сэтгүүлчийн асуултад "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан гэх зөрлийн хэргээр долоо хоног баривчлах, 10 хоногийн албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулсан. У.Цогтбаярын тухайд эхнэр нь дуудлага өгсөн. Цогтбаяр нь дөрөвдүгээр сарын 28, дөрөвдүгээр сарын 30-н гэсэн хоёр үйлдлээр зөрчлийн хэрэг шийдвэрлэгдсэн. Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг бол цагдаагийн газраас шилжүүлж ирсэн өдрөө шийдэгддэг" гэсэн хариулт өглөө.

 

Shuud.mn
Сонин хачин