Ц.Хуланд холбогдох хэргийн шүүх хурлын ТОВ гараагүй
2023-05-29

Яруу найрагч Ц.Хуланг Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон. Өнөөдрийн байдлаар Ц.Хулан болон түүний хамсаатан Б.Отгонбаатар нарт холбогдох анхан шатны шүүх хурлын тов тодорхойгүй байна.

 

 

Энэ талаар ШЕЗ-өөс "Ц.Хуланд холбогдох хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хянагдаж байна. Нууцын хэрэг болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ц.Хулан цагдан хоригдсон хэвээр байгаа. Хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэл цагдан хоригдсон хэвээр байна. Шүүгч нь  Ерөнхий шүүгч  "Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанд оролцож байгаа. Иймээс шүүх хурал хойшлогдож байна" гэлээ. 

 

Сануулахад,  нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн /12 хавтаст/ хэргийг шүүх 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Aзизовт сайхан хулхидуулсан л даа.. энэ улаан уруултай энэ үнээ
2023-05-29