ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төв үүдээ нээлээ
2023-05-29

 

Арав гаруй жил гацсан түлэнхийн төв өөрийн гэсэн байртай болж байна. Түлэнхийн төвийн нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэнд С.Чинзориг, Сангийн сайд нар болон эрүүл мэндийн салбарынхан оролцож үг хэллээ. 

 


Тус төв нь 60 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг, хэвтэн эмчлүүлэх 70 ортойгоор үйл ажиллагаагаа явуулах аж. 

 


ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах

 

“ГССҮТ нь энэ чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг  улсын хэмжээнд ганц төв тул ачаалал маш өндөр байдаг. Тиймээс салбар эмнэлэг ашиглалтад орсноор яаралтай тусламжийг хоёр талдаа зэрэг үзүүлэх боломжтой болж байна. Эмнэлэг нь түлэгдэл, шавьж хорхойд  хазуулсан, гэмтлийн сэдрэлт, түлэнхийн дараах нөхөн сэргээх эмчилгээ, цаашлаад  ясны хавдар, ясны эмгэг, спортын гэмтлийн тасгууд зэрэг маш олон чиглэлийн тасаг нэгжүүд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.

 

Түлэгдэлтийг эмчилгээ, үйлчилгээг олон улсын түвшинд, Азийн түвшинд хүргэхээр зорилт тавин ажиллаж байна. Энэ чиглэлээр сүүлийн үеийн технологиудыг нэвтрүүлэн, эмч ажилчдаа бэлдсэн" гэв. 

 

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-05-29
150 ортой байх байсан эмнэлгийн газрыг нь хулгайчуудад авилгалаар зараад тэгээд хажууд нь орон сууц барьж зараад авилгачид нь ашгаа чимээгүй хүртсэн. Ард түмэн 80 ороо хасуулаад 70 орон дээрээ алалцуулдаг МАН-ын "уламжлалт стратеги"-ийг нь үргэжлүүлэхээр эмнэлэг нь үлдэж байх шив дээ хөөрхий гэж...
2023-05-29
70 ор гэх шиг юу вэ шүлс үү
2023-05-29