Барби бүрэн хэмжээний киноны трейлэр цацагдлаа
2023-05-29

Америкийн тоглоом үйлдвэрлэлийн Mattel, Inc. компанийн бүтээл Барбиг мэдэхгүй хүн ховор биз ээ. 1959 онд анх танилцуулагдсан энэхүү хүүхэлдэй дэлхий даяар хэдэн зуун сая эмэгтэйчүүдийн хүүхэд насны дурсамжийн нэг хэсэг болсон билээ. Энэ жил нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй киноны нэг гэгдээд буй "Barbie" киноны  богино трейлер цацагдаж, дүрүүд ил боллоо. 

 

Харли Квинний дүрээрээ олонд танигдсан, австралийн жүжигчин Марго Робби Барбигийн дүрийг бүтээж мөн давхар продюссераар ажиллаж байгаа бол найз залуу Кений дүрд Райан Гослинг, найруулагчаар Грета Гервиг ажилласан байна.

 

 

Тус кинонд олон Барби хүүхэлдэй болон Кен залуугийн дүр гарах бөгөөд жүжигчдийн бүрэлдэхүүнд Dua Lipa, Simu Liu, Emma Mackey, Ncuti Gatwa, Issa Rae, Alexandra Shipp, Nicola Coughlan, Connor Swindells, Margot Robbie, Ryan Gosling нар тоглосон байна. 

Shuud.mn
Сонин хачин