АТГ-аас прокурорт хүргүүлсэн албан тушаалын гурван хэрэг
2023-05-29

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 829 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 809 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл хүргүүлжээ.

 

  • “М” нь Дундговь аймгийн Стандарт, хэмжилзүйн албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх;

  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын албан тушаалтан “Д”, “Х” нар нь бусдад давуу байдал бий болгосон гэх;

  • Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Г” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Дэргэдээ байгаа тендер нэрээр хийсэн луйвруудын хаагуур нь АТГ яваад бна вэ? Ард түмэн дотор ил яригдаж байгаа асуудлыг мэдэхгүй харахгүй байгаа АТГ-г АТГазар гэж нэрлэх хэрэг байгаа юм уу?
2023-05-30