Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ
2023-05-30

 

Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут багийн Номгон” гэдэг газарт байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ. Онцгой байдлын байгууллага энэ тухай дуудлагыг 05 дугаар сарын 30-ны 00:16 цагт хүлээн авсан байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид малчин Э-ийн 5х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт малчин Э /64 настай, эмэгтэй/ болон түүний ач охин Б /17 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байна. Тэдний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 

Shuud.mn
Сонин хачин