"Марс" шоколадыг байгальд ээлтэй цаасан савлагаатай болгоно
2023-05-30

"Марс" шоколад тун удахгүй байгаль орчныг бохирдуулдаг савлагаагаа өөрчилж, дахин боловсруулагдах цаасан савлагаатай болох гэж байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Mars Food компанийн шоколадыг экологид ээлтэй савлагаатай болгох томоохон төслийн эхлэл нь энэ бөгөөд тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Британийн Tesco сүлжээний 500 дэлгүүрт шинэ савлагаатай шоколаднуудыг худалдаж эхэлсэн байна. Шоколадны амт чанарыг хамгаалахад шаардлагатай түлвшний цаасан савлагаа боловсруулахад ихээхэн хүнд байсан гэж компани мэдэгджээ. Ийнхүү шинэ савлагаатай болсноор жилд 200 сая шоколадны цаас байгальд хаягдсан ч экологид хор хөнөөл учруулахгүй гэж мэдэгдэлд онцолсон байна

 

Марс шоколадны өнөөгийн хуванцар савлагаа нь дахин боловсруулагдах боломжгүй. Чипс, шоколад, чихэр зэрэг бусад бүтээгдэхүүнд ашиглагддаг энэ төрлийн хуванцар материал нь хог хаягдал болон хуримтлагдаж, хөрс, усыг бохирдуулдаг юм.

 

Энэ оны нэгдүгээр сард Британийн Засгийн газар мэдэгдэл хийхдээ гал тогооны хуванцар хэрэгсэл, аяга, таваг зэрэг нэг удаагийн хуванцар эдлэлийг хориглохоор зэхэж байгаагаа зарлаж байв. Хориг хэзээнээс эхлэх талаар одоогоор тодорхойгүй. Үүнээс өмнө 2020 онд Их Британид хуванцар соруулыг хориглосон юм.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин