ВИДЕО: Канадад ойн түймрийн улмаас онц байдал зарлаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
2023-05-30

Канадын Шинэ Шотланд мужид зургаан ойн түймэр гарч, нэг түймэр нь гэхэд л 788 га газрыг хамарсан талаар орон нутгийн эрх баригчид мэдэгдсэнийг NBC дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гал хурдацтай тархаж байгаа тул цурманд оруулах боломжгүй байгаа гэнэ. Улмаар Шинэ Шотланд мужийн нийслэл Галифакс хотод онц байдал зарлажээ. Гал түймрийн улмаас 10 барилга шатсан, азаар хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна. Тавдугаар сарын 29-ний өдрийн байдлаар 16 400 хүн галаас дайжихын тулд орон гэрээ орхихоос аргагүй болжээ.

 

Канадын баруун зүгт хэт халуун, хуурай цаг агаарын улмаас иргэдийг нэн сэрэмжтэй байхыг анхааруулсан байна. Зарим нутагт +30 хэм давж халах мэдээ гарсан бөгөөд энэ нь олон жилийн дунджаас 10-15 хэмээр илүү үзүүлэлт юм. Мөн Канадад томоохон түймрүүд гарч байгаагийн улмаас газрын тос олборлолтыг ихээхэн бууруулсан байна. Түүнчлэн Альберта мужид ойн түймрийн улмаас 24 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ мужид 121,9 га газар гал түймэрт сүйтгэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13