Косовод болсон мөргөлдөөний улмаас НАТО-ийн 41 цэрэг шархаджээ
2023-05-30

Тавдугаар сарын 29-ний өдөр Косовод болсон сербүүд болон НАТО-ийн хүчний хоорондын мөргөлдөөний улмаас НАТО-ийн 41 цэрэг шархаджээ. Энэ талаар Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич мэдэгдсэнийг ANSA агентлаг дамжуулсан байна.

 

Мөргөлдөөн өнгөрсөн долоо хоногт сонгууль болсон Звечанд болжээ. Зубин-Поток, Звечан, Лепосавич мужуудын оршин суугчдын дийлэнх нь сербүүд бөгөөд сонгуулиар албанчууд ялалт байгуулсныг эсэргүүцэн сөргөлдөөн эхэлсэн байна. Сербийн эсэргүүцэгчид сонгуулийн үр дүнг цуцалж, мужуудын тэргүүнүүдийг огцруулахыг шаардаж байв. 

 

Улмаар захиргааны барилгын гадаа цугласан сербүүдийг тараахын тулд НАТО-ийн цэргүүд гэрэлт дуут гранат, нулимс асгаруулагч хий ашиглажээ. Мөн өдөр Сербийн арми байлдааны бэлэн байдалд орж, Косовотой залгаа хил рүү хөдөлсөн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин