Канн 2023: Солонгосын жүжигчин Сон Кан Хо хаалтын ёслолын хөтлөгчөөр сонгогдов
2023-05-30

Өмнөд Солонгосын жүжигчин Сон Кан Хо 76 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын хаалтын ёслолын хөтлөгчөөр ажиллаж, шагнал гардуулахаар болжээ. Түүний хувьд энэ жил каннын кино наадамд  “Аалзны тор” киногоороо оролцож байна. 

 

Каннын олон улсын кино наадмын хаалтын арга хэмжээнд "Дээд шагнал болох Palme d'Or, Шүүгчдийн шагнал, Шилдэг эрэгтэй гол дүр, Шилдэг эмэгтэй дүр, Шилдэг зохиол" зэрэг нийтдээ есөн төрлөөр шагнал гардуулах юм. 

 

Каннын кино наадмын төлөөлөгчид хэлэхдээ,  “Солонгосын кино урлагийн түүхэнд шинэ хуудас бичихэд хувь нэмэр оруулсан Сон Канг Хо кино урлагийн тайзнаа гарч Ази тивийг төлөөлөн жүжигчин, кино найруулагчийн хувиар шинэ түүхийг бүтээж байна" гэсэн байв. 

Дашрамд дурдахад 2021 онд тус тэмцээний шүүгчээр ажиллаж, өнгөрсөн жил “Брокер” киногоороо солонгос жүжигчдээс анх удаа шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн юм. Сон Кан Хоний хувьд Каннын кино наадамд 8 дахь удаагаа орж, хамгийн олон урилга хүлээн авсан Солонгос жүжигчин билээ.

Shuud.mn
Сонин хачин