"Оросын тагнуулч далайн гахай" Зүүн Европт үзэгджээ
2023-05-30

Зүүн Европын орнуудын нутаг дэвсгэрийн усанд хүзүүвчтэй далайн гахай үзэгджээ. Энэ нь Оросын "тагнуул халим" гэж орон нутгийн эрх баригчид үзэж байгаа аж. Загасны хүзүүвчин дээр "Снаряжение Петербург 2019" гэсэн бичиг байсан нь ийм дүгнэлт хийх шалтгаан болсон гэж "Эрх чөлөө" радио мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ням гарагт энэ далайн гахай Шведийн усанд үзэгджээ. Шведийн амьтан судлаачдын үзэж байгаагаар Шведийн тэнгисийн ус ийм далайн гахайд хэт дулаан, эдгээр нь ихэвчлэн туйлын тойрогт ойр нутагладаг аж. Энэ далайн гахай хос, эсвэл бусад сүргээ хайж Швед рүү ирсэн байж болзошгүй, учир нь далайн гахай ихээхэн "нийтэч" амьтан гэж амьтан судлаачид тайлбарлажээ.

 

Скандинавын усанд далайн гахай үзэгдсэн анхны тохиолдол энэ биш гэнэ. Анх 2019 оны дөрөвдүгээр сард Норвегид үзэгдэж байжээ. Түүний хүзүүвч нь видеокамеранд зориулсан бэхлэгээгээр тоноглогдсон байсан гэнэ. Мөн хөлөг онгоц дагаж сурсан байжээ.

 

Энэ далайн гахай бэлтгэлийн цэргийн баазаас зугтсан, эсвэл түүнийг даалгавар гүйцэтгүүлэхээр тавьж явуулсан байж болзошгүй гэж хэвлэлүүд мэдээлж байлаа. "Оросын тагнуул" гэж нэрлэх болсон нь Зөвлөлтийн үеийн түүхтэй холбоотой юм. 1980-аад онд зөвлөлтийн арми усан доорх мин илрүүлэхээр далайн гахайнуудыг сургах хөтөлбөр хэрэгжүүлж байлаа. Энэ хөтөлбөр 1990-ээд онд хаагдаж байжээ. 

 

Хэдийгээр хөтөлбөр албан ёсоор хаагдсан ч усны амьтдыг төрөл бүрийн зорилгоор сургаж байгаа талаарх мэдээлэл гарсаар байдаг. Тухайлбал 2017 онд Оросын төрийн "Звезда" суваг далайн гахай, халим, усны хавыг цэргийн зорилгоор ашиглах хөтөлбөрийн талаар мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ДБаярсайхан:
Одоо амьтанг хүртэл ашиглаж мэдээ цуглуулдаг болоо шив (аймаар)гэж энэ дээ!? "Улс төр ) гэж энэ дээ!?хүмүүсээ !
2023-06-01