Я Я хулсны баавгай Бээжингийн амьтны хүрээлэнд эргэн иржээ
2023-05-30

Найрамдлын элч болж, АНУ-д 20 жил амьдарсныхаа дараа Хятад руу буцсан Я Я хулсны баавгай даваа гарагт Бээжингийн амьтны хүрээлэнд эргэн иржээ. Энэ талаар БНХАУ-ын Ой, талын аж ахуйн газар мэдэгдсэнийг Синхуа дамжуулсан байна. 

 

Я Я хулсны баавгай дөрөвдүгээр сарын 27-нд Хятадад ирсэн бөгөөд үүний дараа Шанхай хотод хөл хорионд байсан аж. Түүнийг эх нутагт нь дахин дасан зохицоход нь туслах үүднээс эмнэлгийн үйлчилгээ, хоол тэжээл гээд арчилгааны тусгай хөтөлбөр боловсруулж, тусгай мэргэжилтэн асарч, арчлахаар болсон байна.

 

Я Я хулсны баавгай 2000 оны наймдугаар сарын гуравны өдөр Бээжингийн амьтны хүрээлэнд төржээ. Ингээд түүнийг эрэгчин хулсны баавгай Лэлэгийн хамтаар 2003 оны дөрөвдүгээр сард АНУ-ын Мемфис хотын амьтны хүрээлэн рүү найрамдлын элч болгон илгээсэн байна. Харамсалтай нь Лэлэ баавгай энэ оны хоёрдугаар сард Лэлэ зүрхний өвчнөөр үхэж, харин Я Я дөрөвдүгээр сарын 27-ны өдөр нутагтаа эргэн иржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хөгжилтэй юм аа, Бээжингийн олимпын 8 Пандагийн нэг нь Хөх хот Жининь амьтны паркд хулсаа мэрээд байж байна лээ,
2023-05-30