О.Сийлэгмаа: Миний хөндсөн асуудлыг битгий УЛСТӨРЖҮҮЛЭЭРЭЙ
2023-05-30

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон нэр бүхий хүмүүсийг улсад 360 тэрбумын хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шалгуулахаар О.Сийлэгмаа АТГ-т хандаж,  мэдээлэл хийлээ. 

 

 

Түүний зүгээс "2010-2020 онуудад хэрэгжсэн Боловсролын зээлийн сангийн хөтөлбөрт 421 суралцагч хамрагдсан. Үүнээс 93 хувь зөрчилтэй байсан. Тухайлбал, тэргүүлэх бус мэргэжлээр суралцсан, ТОП 100 багтаагүй сургуульд элссэн гэх мэт. Иймээс өмнө олгогдсон зээлийг эргэн төлүүлэх ажлыг хийх хэрэгцээ шаардлага тулгарсан.  Харъяа дээд удирдлага, БШУ, бусад удирдлагуудаас "Үүнийг битгий хөнд, чиний халааснаас гарч байгаа юм уу" гэх мэт харилцааны дарамт ирсэн. Ингээд ажлаас халагдсныхаа дараа буюу 2022 оны есдүгээр сараас эхлээд олон нийтэд хандаж эхэлсэн.

 

Шүгэл үлээсэн асуудлын маань үр дүн гарч байгаад таатай байна. Хууль бусаар олгогдсон зээлийг төлүүлэхэд тодорхой үр дүн гарч байна. Боловсролын зээлийн сангийн хөтөлбөртэй холбоотой шийдвэрийг сайдууд гаргадаг. Иймээс хууль бусаар улсад их хэмжээний хохирол учруулсан асуудлуудтай холбоотой шийдвэр гаргасан нэр бүхий албан тушаалтнуудтай холбоотой асуудлыг хянаж үзэж, шийдвэр гаргаачээ гэх хүсэлтийг АТГ-т гаргаж байна. 

 

Мөн зээл тэглэх Сайдын тушаал нь хүчин төгөлдөр бус гэж иргэний зүгээс үзсэн учраас энэ шийдвэрийг гаргасан үе үеийн сайд нар, одоо  Боловсролын зээлийн сангийн удирдлагаар ажиллаж байгаа Д.Гарди, БШУ-ын сайд асан Л.Цэдэвсүрэн нарын албан тушаалтнуудыг албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлыг шалгуулахаар АТГ-ын гадаа ирээд байна" гэлээ. 

 

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

 

-Таныг буцаагаад үүрэгт ажилд нь томилохыг Л.Энх-Амгалан сайд үүрэг болгосон. Та ажилдаа орох уу? 

 

-Боловсролын зээлийн санд миний ажиллаж байсан хэлтэс татан буугдсан. Байхгүй болсон албан тушаал дээр томилогдохыг хүссэн гэсэн үг. Мөн тэр багийн эсрэг шүүхдэх асуудал бий болсон байхад харилцааны хүндрэл учирна гэж үзээд ТАТГАЛЗСАН. 
 

-Таны зүгээс өмнө нь АТГ болон ҮАГ-т хандсан байсан юм билээ?

 

-2022 оны долдугаар сарын АТГ-т Ерөнхий сайдын тэтгэлгийн асуудлаар баримттайгаар хандсан. Тухайн үед АТГ-аас хүмүүс уг асуудал дээр ажиллаад нэлээн чамбай зөвлөмжийг ЗГХЭГ болон БШУ-ны сайдад хандаж хүргүүлсэн юм билээ. Тэнд багагүй зөрчил тусгагдсан байна лээ. 

 

-Танд ямар нэг дарамт, шахалт ирж байна уу?

 

-Танихгүй дугаараас залгаж байна. Өнөөдрийн энэ үйл ажиллагааг зогсоогооч гэдэг үйлдлүүд гарч байна.  Би утас болон цахим сүлжээнд хариу өгөхгүй байгаа. Зөвхөн миний нэр дурьдагдаж, онцолсон асуултад л хариулт өгч байна. Миний хөндсөн асуудалд үр дүн гаргая гэж хүсэж байгаа бол УЛСТӨРЖҮҮЛЭЛГҮЙ, ШҮГЭЛ талаас нь харж өгөөрэй гэж хүсэж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-05-31
dss:
hoorhi chi neg idej uusan hulgaichiin huuhed bololtoi udahgui chamaig ch shorond hiine
2023-05-31
Зочин:
Энэ эргууг ажлаас эрт хусаагуй бол их идэх муухай шуналтай амьтан даа
2023-05-30
dss:
hoorhi chi neg idej uusan hulgaichiin huuhed bololtoi udahgui chamaig ch shorond hiine
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-05-30
059:
хэрэв өөрөө авсан бол ингэж явахгүй ш дээ... аваагүй идээгүй шударга асуудалгүй л болоод тэмцээд байгаа юм бишүү...эргүүтээрэй
2023-05-30
059:
Ихэнх улс төрчид хуруу дүрчихээд бхад улстөржих л блно ш дээ...зоригтой мундаг шүү амжилт
2023-05-30
irgen:
үнэн үнэн. би ч мөн адил бахархаж байна.
2023-05-30
зочин:
ажилд орсноосоо эхлээд үзэлцээд 2 жил болоод хөөгдөөд гарсан гээд байна ш дээ. тэгсэн ч үзэлцээд байна.
2023-05-30
хотын иргэн:
цэдэвсүрэн гэгчийг Төрийн албаны зөвлөлийн дарга болгоно гээд мэдээлэл яваад байсан. ийм мэтийн нам, дарга дагасан хүмүүс төрд шургалаад албан тушаал ахиад байх юм даа. ар өврийн хаалгаар төрд шургалсан залуу хөгшин хүмүүс ажлаа муу хийсэн ч яах ч үгүй. тэднийг шийтгэсэн ч ичихгүй заргалдана. Мөрөөрөө ажлаа сайн хйиж яваа хүмүүс болохоор албан тушаал ахиад ч хэрэггүй булаалгаад л болох юм.
2023-05-30
Орчин үеийн Бор:
Бидний багад эрэлхэг зоригт эмэгтэй Түвдэнгийн Борын тухай сурах бичигт гардагсан. Сийлэгмаа бол орчин үеийн Түвдэнгийн Бор юм. Амжилт хүсье. Монгол хүн бүр ийм шударга байвал ямар сайхан бэ. Энэ эмэгтэйгээр бахархаж байна
2023-05-30
irgen:
үнэн үнэн. би ч мөн адил бахархаж байна.
Орчин үеийн Бор:
Бидний багад эрэлхэг зоригт эмэгтэй Түвдэнгийн Борын тухай сурах бичигт гардагсан. Сийлэгмаа бол орчин үеийн Түвдэнгийн Бор юм. Амжилт хүсье. Монгол хүн бүр ийм шударга байвал ямар сайхан бэ. Энэ эмэгтэйгээр бахархаж байна
2023-05-30
Demjine:
Sain
2023-05-30
Zochin:
Iimerkhyy ajlaa meddeg, khuuli dyrmiin daguu ajillakh shaardlaga tavidag khymyys tukhain ajil baiguullaga deeree ad boldog bolson. Uursdiikh n' khii gesneer khiikhgyi bolokhoor alban tushaal akhiuldaggyi, ajlaas khaldag bolson doo. Khelj yarij bgaagaas n' kharakhad yg khel n' tsegtsercjikhsen ajlaa meddeg n' shuud kharagdaj bna.
2023-05-30
Сийлэгмаа чи ч бас хулгайч бсан бна ш дээ тухайн үед нь чи гаргаж ирж хууль бус үйлдлийг зогсоохгүй яасийн одоо нэг их шударга гарын дүрд тоглоод дүрдээ итгэцэн гар ш лэ
2023-05-30
Зочин:
Энэ эргууг ажлаас эрт хусаагуй бол их идэх муухай шуналтай амьтан даа
059:
хэрэв өөрөө авсан бол ингэж явахгүй ш дээ... аваагүй идээгүй шударга асуудалгүй л болоод тэмцээд байгаа юм бишүү...эргүүтээрэй
зочин:
ажилд орсноосоо эхлээд үзэлцээд 2 жил болоод хөөгдөөд гарсан гээд байна ш дээ. тэгсэн ч үзэлцээд байна.
энэ бол улс төрийн ноцтой асуудал ш дээ, улстөржүүлэхгүй бна гэж ёстой байхгүй шүү
2023-05-30