Москва дроны халдлагад өртжээ
2023-05-30

Москва хотын хэдэн барилгаи дроны халдлагын улмаас "бага зэрэг" гэмтсэн гэж хотын дарга Сергей Собянин мэдэгджээ. Урьдчилсан мээдэллээр, дроны халдлагын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй гэнэ. Энэ талаар Коммерсант мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Подмосковьед мягмар гарагт 10 гаруй дроныг устгажээ. Профсоюзная гудамжинд нэг дрон олон давхар байрыг оносон бол Новая Москва дахь Атласовын гудамжинд байх 24 давхар байр мөн л дронд оногдсон байна. Эдгээр байрны дээд давхруудыг дрон онож, фасад болон барилгын шил хагарсан гэж РИА Новости мэдээлжээ.

 

Москва дроны халдлагад өртсөний улмаас хэрэг болсон байрнуудын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Эдгээр дроныг хаанаас хөөргөсөн талаарх мэдээлэл гараагүй байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-05-30
Zsss orosiin uursdiinhun show vzvvlber biz adilhab hohirj agaariin dobtolgoond urtsun dvr esgeh gj
2023-05-30
Пуужин удахгүй ирнэ
2023-05-30