Польш Орос, Беларусийн ачааны машинуудыг нэвтрүүлэхгүй
2023-05-30

ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сард Украин руу түрэмгийлж, өнөөгийн дайныг дэгдээснээс хойш дэлхийн орнууд дайн зогсоохын тулд Орост шахалт дарамт үзүүлэх зорилгоор энэ улсын эсрэг төдийгүй Оросын холбоотон Беларусийн эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байгаа юм. 

 

Энэ удаад Орос, Беларусийн хувьд Европын бусад орнууд  руу гарах гарц нь болдог Польш улс энэ хоёр орны ачааны машинуудыг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Тодруулбал, Орос, Беларусьт бүртгэгдсэн ачааны автомашинуудыг зургадугаар сарын нэгний өдрөөс эхлэн Беларусийн талаас нэвтрүүлэхийг хориглосон талаар Польшийн Дотоод хэргийн яам мэдэгджээ. 

 

Өмнө нь ОХУ-ын Төрийн думд Польшийн авто тээвэрлэгчдийг Оросын хилээр нэвтрэхийг хориглох санал гарч байлаа. Энэ асуудлыг одоогоор эцэслэн шийдээгүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-05-30