Б.Жавхлан: Суурь тэтгэвэр, тэтгэмж, цалинг нэмж, Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно
2023-05-30

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Засгийн газрын гишүүд эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн байна. Тус бүлэг 2023 оны төсвийн тодотголыг ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.

 

 

 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газраас төсвийн тодотгол хийх саналаа бэлтгэж, өнөөдөр эцсийн байдлаар намын бүлэгтээ танилцууллаа. Намын бүлэг дэмжсэн шийдвэр гаргалаа. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар тоонуудаа эцэслэж, хэлэлцэнэ. Ингээд маргаашдаа багтаж, УИХ-д 2023 оны төсөвт тодотгол хийх саналаа өргөн барина.

 

Өнөөдөр бүлгийн зүгээс хэд хэдэн зарчмын асуудалд дэмжлэг үзүүлэх шийдвэр гарлаа. Үүнд:

 

-Хүүхдийн мөнгөний асуудал байна. Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Ингэхдээ энэ оны 01 дүгээр сараас хойших мөнгийг нөхөж олгох чиглэл гарлаа.

 

-Цалин, тэтгэвэр, тэтгэмжид ч хөдөлгөөн хийхээр тогтлоо. Энэ удаа хавтгайруулан нэмэгдүүлэхгүй. Харин өнөөдрийг хүртэл бий болсон тэтгэврийн зөрүү, тогтолцооны гажуудал бүхнийг цэгцэлнэ. Суурь тэтгэвэр, тэтгэмж, цалингийн хэмжээнд өөрчлөлт оруулна.

 

Эдгээр өөрчлөлтөд 1.3 их наяд төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай болж байна.

 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэднийг асран халамжилж байгаа эцэг эхчүүдэд олгодог 288 000 төгрөгийн халамжийг 325 000 төгрөг болгоно. Асаргаа сувилгаа хийх шаардлагатай хүүхдийг хардаг эхчүүдэд очдог 83 000 төгрөгийн тэтгэмжийг 255 000 болгон нэмнэ. Зорилтот бүлэгт нийтдээ 90 тэрбум төгрөгийн нэмэлт тодотгол хийгдэнэ.

 

Цалинг 07 дугаар сарын 01, 10 дугаар сарын 01 гэсэн үе шаттай нэмнэ. Эхний ээлжинд соёл, спортын салбар, нийтлэг үйлчилгээний ангиллын төрийн албан хаагчдын цалинд өөрчлөлт орно. Бусад төрийн албан хаагчдын цалинг 10 дугаар сарын 01-нээс нэмнэ. 

 

Өнгөрсөн онд Засгийн газар макро тогтолцоог сайжруулах, эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах хатуу бөгөөд шийдэмгий арга хэмжээг авсан. Үүний үр дүнд 2022 оны төсвийн баланс 1.5 их наяд төгрөгөөр сайжирсан. Төсвийн алдагдал буурсан, Монгол Улсын валютын нөөц нэмэгдсэн, төлбөрийн тэнцэл 50 хувиар буурсан. Энэ жил 36 сая тонн нүүрс гаргана гэж байсан бол эхний улиралд бараг 20 сая тонныг гаргаад байна. Нийт төсвийн орлогын 36 хувь нь эхний улиралд биелээд байна. 337 тэрбум төгрөгийн давсан орлоготой байна. Үүнийгээ цаашид хадгалах нь чухал байна" гэсэн мэдээллийг өглөө. 

 

 

Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын хамгийн бага цалин 565 000 төгрөг байгаа. 07 дугаар сарын 01-нээс 750 000 төгрөг болж нэмэгдэнэ. 10 дугаар сарын 01-нээс төрийн захиргааны албан хаагчдын суурь цалинг нэг сая төгрөг болгон нэмнэ. Төрийн тусгай албан хаагчдын цалин ч нэг сая төгрөгт хүргэнэ.

 

Тэтгэврийн итгэлцүүрийг нэмэхээс гадна инфляцитай уялдуулан бүх ахмадуудын тэтгэврийг 10 хувиар нэмэгдэнэ гэдгийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Биржийн худалдаагаа эрчтэй идэвхитэй явуул шулаачдын саналд бүү авт.хятадаас өөр авах улс орон зөндөө байгаа.үнийн зөрүүг шулж иддэг хуучин аргаасаа сал
2023-06-02
зочин:
сонгуулийн өмнөх шоу сонгуулийн дараа татвараа нэмээд буцаагаад авчих байх даа
2023-05-31
10% bol shudarga bus baina. Zuruug oirtuulj bagasgax xeregtei sh dee. Teneg yum yarix yum daa
2023-05-31
зочин:
Булгантуяа инфляци чинь 10% юм уу???
2023-05-31
Зочин:
20 жил ажилласан хүнд тэтгэврийн доод хэмжээгээр үүнээс дээших жил тутамд 1.5 хувиа энэ тогтоосон тэтгэврээс тооцвол шударга ёсонд нийцнэ
2023-05-31
Угаасаа өндөр цалинтай хүмүүс өндөр тэтгэвэрл тогтоолгосон шүү дээ. Түүнтэй чинь бид огт барьцаагүй насаараа илүүг авах гэж өлөнтөөд байх нь утгагүй
2023-05-31
Юун 10 хувь нэмэх вэ жигд дүнгээр нэмээч ээ бас дахиад л өндөр тэтгэвэр их нэмэгдэнэ ш дээ насны эцэст ч ялгаварлаад дуусгах юмаа энэ засаг
2023-05-31
Lucy:
This is a very happy day of my life with the help PRIEST WISDOM has rendered to me by helping me to get my divorce husband back with his magic power and love spell. I was married for 8 years and it was so terrible because my husband was really cheating on me, and was seeking a divorce but when I came across the PRIEST WISDOM page https://supernaturalspell21.blogspot.com/ on the internet on how he helps so many people to get their ex back and help fixing relationships and make people happy in their relationships. i explained my situation to him and then seek his help but to my greatest surprise he told me that he will help me with my case and here i am now celebrating because my Husband has change totally for good he started begging me to forgive him that he is very sorry for everything, i was really surprised and was also happy, so that was how i forgive him and now we are living together happily than ever before and He always want to be by me and can not do anything without my present. I am really happy with my marriage, what a great celebration. Thank you to PRIEST WISDOM who helped me a lot, if you need his help you can contact him through email Supernaturalspell0@gmail.com Website https://web.facebook.com/PRIESTWISDOM11 call or WhatsApp +2348124644470
2023-05-31
Бүх хүүхдэд биш л бололтой хүсээд хүсэлт гаргаад ч хасагдсан хэвээр л байх бололтой
2023-05-30
Хүүхдүүдийг ялган гадуурхчихаад одоо сонгууль дөхөхөөр өгөөмөр хүмүүс болж харагдах санаатай хошгоруулж байна.Та нарт энэ жзжгийн чинь үнэлгээг өгнө өө гайгүй.
2023-05-30
И:
Нүүрсийг Хятад улс авахаа болино, авсан ч үнэ одоогоос 2 дахин унаж бна. Сонгуулийн шоу эхэлж улсаа сөхрүүлж авах нь дээ.
2023-05-30
Биржийн худалдаагаа эрчтэй идэвхитэй явуул шулаачдын саналд бүү авт.хятадаас өөр авах улс орон зөндөө байгаа.үнийн зөрүүг шулж иддэг хуучин аргаасаа сал
Зочин:
Насаараа үйлдвэрлэлд ажиллаад , сайн дураар тогтоосон хүнээс л доогуур , доод хэмжээний тэтгүүр авч бна шүү дээ . Хөдөлмөр хийхийн хэрэг байна уу? Зүгээр л сайн дураар өндөр төлчхөд болчих юм байн .
2023-05-30
IRGEN:
uguugyi baij zarlaad odoo dahiad 7.1 nees bvh yne nemegdenee kk
2023-05-30
9999:
10 хувиар нэмнэ гэж юу солиороод байгаамбээ 3-4 дахин нэмээ
2023-05-30
Барааны 2 дахин нэмнэ заа
2023-05-30
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-05-30
zochin:
улсад 20-30 жил ажиллаж НДШ төлчихөөд улсад ажиллаж байгаагүй хир нь сүүлд НДШ нөхөж төлчихөөд адилхан тэтгэвэр авах чинь шударга бус байна ш дээ!!!
2023-05-30
Зочин:
Насаараа үйлдвэрлэлд ажиллаад , сайн дураар тогтоосон хүнээс л доогуур , доод хэмжээний тэтгүүр авч бна шүү дээ . Хөдөлмөр хийхийн хэрэг байна уу? Зүгээр л сайн дураар өндөр төлчхөд болчих юм байн .
Олон юм ярилгүй олон жил ажилласан төрийн албан хаагчдын суурь цалинг яаралтай нэм. 1 жил ажиллаж байгаа хүн 30 жил ажиллаж байгаа хүний суурь цалин ижил байгаа. Чадахгүй бол чацга царайлаад 2024 онд зайл
2023-05-30
Зочин:
20 жил ажилласан хүнд тэтгэврийн доод хэмжээгээр үүнээс дээших жил тутамд 1.5 хувиа энэ тогтоосон тэтгэврээс тооцвол шударга ёсонд нийцнэ