Түгжрэлийн сайд гурван цаг түгжирчээ
2023-05-30

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

 

 

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Эдийн засгаа төлөвлөж, том төслүүдээ хөдөлгөж, хөгжилд хөрөнгө оруулалт хийх шаардлага байна. Нийт хөрөнгө оруулалтын 28 хувь нь нийслэлийн түгжрэлийг бууруулахад зарцуулах нь. Энэ бол МУ-ын төрийн бодлогын оновчгүй, урд хийсэн алдаагаа засаж байгаа хэрэг. Хөгжилд зарцуулж байх ёстой мөнгө шүү дээ" хэмээлээ. 

 

Үүнд Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар "Түгжрэлд мөнгө зарцуулах нь хөрөнгө оруулалт биш гэж ярих нь буруу шүү. Түгжрэл гэдэг нь сургууль цэцэрлэгээс болж байгаа, барилга барьж байгаагаас болж байгаа, машин нэмэгдэж байгаас, хүн нэмэгдэж байгаагаас л болж байгаа. Дэлхийн улс орнуудад олон төрөлт тээврийн хэрэгслийг хэрхэн дэмжих вэ? замаа яаж өргөжүүлж, хотоо яаж тэлэх үү гэдэг л бодлого яригдаж байна. Харин манайд газрыг нь хулгайлаад барилга байшин барьчихсан, зам зогсоолоо тооцоогүй, сургууль цэцэрлэгээ зөв бариагүйтээ холбоотой. Тавигдаад байгаа хөрөнгө нь газар чөлөөлөх зам гүүрэн байгууламжид зарцуулж байгаа. Өнөөдрийг хүртэл гадаад дотоод томилолтод нэг ч төгрөг зарцуулаагүй сайд шүү, би. Таван ажилтантай. Гишүүний цалин авдаггүй. Засгийн газрын гишүүний цалин авдаг. Тэр нь гишүүний цалингаас бага юм гэсэн. Нэг, хоёрдугаар гарын үсэг зурж байгаа нэг ч зүйл байхгүй.

 

Түгжрэлээс болж жилд 13 их наяд төгрөгийн эдийн засгийн боломжоо алдаж байна. Улаанбаатар хотын нэг жолооч жилд 10 сая төгрөгийн алдагдал үүрч байна. Өчигдөр би 3 цаг түгжирсэн. KFC Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд арга хэмжээ зохион байгуулсан. Энэ арга хэмжээнээс гэнэтийн түгжрэл үүсэж байна. Түгжрэл бусад хотуудад ч байна. Гэхдээ тэнд апплейкшн ашиглаж, мэдээллээ авдаг. Манайд энэ хангалттай биш" хэмээлээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Танай намын М.Энхболд , Бадамжунай нар газрыг хуу хамаад зарчихсан шүү дээ.Одоо наад түгжрэл ярихаа болиод НИЙТИЙН ТЭЭВРИЙН УНААГАА ХҮРТЭЭМЖТЭЙ , бас ЧӨЛӨӨТЭЙ 1 , 2 -Р ЭГНЭЭГЭЭР ЯВУУЛДАГ БОЛГОЧИХ. ХУВИЙН УНААГААР ЯВДАГААС НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЯВДАГ НЬ ИЛҮҮ ХУРДАН БОЛОМЖИЙН БОЛГОЧИХСОН 8 САЯ 10 САЯ 30 САЯ ХҮНТЭЙ ХОТУУД АСУУДЛАА ИНГЭЖ ШИЙДЭЖ БАЙНА. УТАА НЬ Ч БАГАСДАГ ЮМ БАЙНА.БОЛБОЛ МЕТРОГОО БАРЬЧИХ АА. ХУВИЙН МАШИНТАЙ ЯВААД ТҮГЖРЭЭД БАЙЖ Л БАЙГ.ШВЕД УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮД НЬ ДУГУЙГААР АЖИЛДАА ИРЖ ОЧДОГ ЮМ БАЙНА. ВАЛЮТААР АВДАГ БЕНЗИНИЙХЭЭ ҮНИЙГ НЭМЧИХ.МАШИНЫ НАСЖИЛТААР НЬ ТАТВАРЫГ НЭМЧИХ.НЭМЭЭД АВСАН МӨНГӨӨ НТЙТИЙН ТЭЭВРИЙН ПАРКЫГ ДАХИАД ШИНЭЧИЛЧИХ ,ТАРИФЫГ ХӨНГӨЛЧИХ.БАРУУНЫ ОРОНД НИЙТИЙН ТЭЭВЭР МАШ ХЯМД ЯВЖ БАЙНА.
2023-06-01
Хот ийм болтлоо хөгжиж байгаа нь аль ч хотын туулж өнгөрүүлдэг хөгжлийн зүй тогтол юм. Дор дор нь зохицуулалтаа хийх нь тухайн үеийн удирдлагуудын үүрэг юм. Цаг үеэ өнгөрөөсөн, намхан,зэргийг буулгаж, шинэчлэх журмаар явах нь жам.
2023-05-31
хотын иргэн:
1. замын гэрлэн дохионы системээ шалгаж, сайжруул. 2. гэрлэн дохионы системийн эсрэг зохицуулалт хийж байгаа цагдаа нараа тэгэж тэнэгтэх хэрэггүй гэж өдөр бүр байнга сануулга өг. 3. автомашины үзлэг оношлогоог зөв шудрага хийж, агаарын бохирдол үүсгэж буй автомашиныг хурааж ав. 4. согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бүх хүний жолооны эрхийг насан туршид нь хаа. тэгээд автомашиныг нь дуудлага худалдаагаар худалд. 5. согтуугаар машин барьж хүн гэмтээсэн, хохироосон бүх жолоочийг насаар нь хорь. 6. автобусны үнийг нэм. ихэнх зорчигч нь тэнэмэл, согтуу хүмүүс байна. 7. автобусаа өдөр бүр тусгай цэвэрлэгээний баг гаргаж маш сайн цэвэрлэ. суудал, булан тохой нь хиртэй, хог их, шивтэр үнэртсэн байна. тэр тусмаа шинэ автобуснууд нь шүү. 8. бүх хүн автобусаар төлбөр төлж зорчдог болго. хөнгөлөлтийг нь 1-р ангийн сургачаас эхлээд бүх иргэнд жилд нэг удаа бөөнөөр нь өгч бай. энэ мэтээр зохицуулалт хийхэд түгжрэл мэдэгдэхээр мэдрэгдэхээр буурна.Худлаа мөнгө завших гэж упер юм шиг мөртлөө хүмүүсийн уур бухимдал төрүүлсэн гажиг юм ярихаа больцгоо МАн-ынхаан.
2023-05-31
Lucy:
This is a very happy day of my life with the help PRIEST WISDOM has rendered to me by helping me to get my divorce husband back with his magic power and love spell. I was married for 8 years and it was so terrible because my husband was really cheating on me, and was seeking a divorce but when I came across the PRIEST WISDOM page https://supernaturalspell21.blogspot.com/ on the internet on how he helps so many people to get their ex back and help fixing relationships and make people happy in their relationships. i explained my situation to him and then seek his help but to my greatest surprise he told me that he will help me with my case and here i am now celebrating because my Husband has change totally for good he started begging me to forgive him that he is very sorry for everything, i was really surprised and was also happy, so that was how i forgive him and now we are living together happily than ever before and He always want to be by me and can not do anything without my present. I am really happy with my marriage, what a great celebration. Thank you to PRIEST WISDOM who helped me a lot, if you need his help you can contact him through email Supernaturalspell0@gmail.com Website https://web.facebook.com/PRIESTWISDOM11 call or WhatsApp +2348124644470
2023-05-31
Зочин:
Түгжрэлийн сайд ажлаа хийхгүй хэрүүл хийгээд л байх юм, чадахгүй бол болимоор юм, даахгүй нохой булуу хураана гээч л болоод байх шиг
2023-05-30
Эх оронгүй мэт, үр хойчис нь энэ улсад амьдрахгүй мэт идчихдэг балиар хувалнууд бүгдийг нь сорчихоогүй бол эх орон маань өрөнд баригдах нь битгий хэл хөгжингүй орон байх бжээ. Юу л бол юу бүгдийг хамаад идчихсэн байх юм. Энэ яриад бгаа сургууль цэцэрлэг бтугай том том үйлдвэрүүд барьчих бсан бишүү.
2023-05-30
Т. Батмэнд:
Сүхбаатар сайд аа наад эдийн засгийн 13 их наядын алдагдал, жолооч бүрийн 10 саяын гарлагын гол буруутан болох 1990 оноос хойшхи үе үеийн хотын дарга нар, ерөнхий архитектур болон бусад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцооч ээ. Ямар ч мэдлэг чадвар үгүй, хээл хахуулиар баяжих гэсэн хувийн бодлоос цаашгүй нөхдүүдийн тэнэг буруу бодлогоос болоод хотын иргэд, улс орон минь ингэж хохирч байх ёстой юм уу?. Наад хэрэгтнүүд чинь цөмөөрөө амьд мэнд авилгаар авсан мөнгөндөө цатгалдаад, "Хөдөөний оркуудыг хөөж гарга" гэсэн шиг юм яриад малилзаад бидний дунд явж байгаа шүү.
2023-05-30