БНАСАУ тагнуулын хиймэл дагуул хөөргөж, Өмнөд Солонгос, Японд онц байдал зарлав
2023-05-31

Хойд Солонгос тагнуулын хиймэл дагуулыг тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 11-ний хоорондох хугацаанд цэргийн хиймэл дагуул хөөргөнө гэж Япон, Өмнөд Солонгос болон холбогдох олон улсын байгууллагад урьдчилан мэдэгдсэн талаарх мэдээлэл гарч байсан. Ийнхүү мэдэгдэж байснаараа Хойд Солонгос цэргийн хиймэл дагуулыг хөөргөжээ.

 

Тодруулбал, лхагва гарагийн өглөө эрт Хойд Солонгос тагнуулын хиймэл дагуул хөөргөж, улмаар хөрш орнууддаа цочирдол үүсгэсэн талаар "VOA" мэдээлсэн байна. Хойд Солонгос хөөргөсөн хиймэл дагуулын хэлтэрхийнүүд нь Шар тэнгис болон Номхон далайд унаж болзошгүй хэмээн мэдээлж байв. Ингээд тавдугаар сарын 31-ний өглөө Хойд Солонгос хиймэл дагуул хөөргөсний дараа Сөүлд 06:32 цагт түгшүүрийн дохио дугарч, хотын эрх баригчид иргэдийг нүүлгэн шилжүүлэлтэд бэлдэхийг анхааруулсан байна. Үүний дараа нүүлгэн шилжүүлэлтийн талаарх мэдээлэл илгээсэн нь алдаа болсон гэсэн өөр нэг зурвасыг сөүлчүүд хүлээн авчээ.

 

Түүнчлэн Японд ч энэ үйл явдалтай холбоотойгоор багагүй цочирдол үүссэн байна. Японы Засгийн газар лхагва гарагийн өглөө эрт Окинава мужийн оршин суугчдад шуурхай сэрэмжлүүлэг хүргүүлж, гадаа байгаа хүмүүсийг нэн даруй орон сууц, гэртээ орохыг анхааруулжээ. Ийн анхааруулснаас хэсэг хугацааны дараа Японы нутаг дэвсгэр дээгүүр пуужин нисэж өнгөрөхгүй гэдэг нь тодорхой болсны дараа шуурхай мэдэгдлийг цуцалсан байна. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
солонгост түгшүүр гар утсаар үүрээр дуугарсан ч хүмүүс хаана хоргодохоо ч мэдэхгүй, юу болоод байгааг ч ойлгоогүй өнгөрсөн. сөүлийн захиргаа аюулаас хамгаалах яам 2 бие биенээ муулаад байна
2023-06-01