VOGUE: Хүний биеэс хорт бодис гадагшлуулдаг эрүүл мэндийн жимснүүд
2023-05-31

 

Урин дулаан цаг ирж, хэт их халууны улиралд хүмүүсийн хоолны дуршил буурдаг байна. Энэ үед бидэнд хамгийн их дэм болох зүйл бол жимс юм. Хоолны дуршилгүй үед жимс идсэнээр эрч хүчтэй болохоос гадна олон төрлийн амин дэмийг олж авах юм. 


Мөн зуны улиралд тухайн дурдсан жимсийг хэрэглэвэл шүүс ихтэй амин дэмээр баялаг тул таны бие дэх хорт бодисыг гадагшлуулж, жингээ хасахад мөн тустай хэмээн үзэж байна. Бие махбоддоо хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулахад туслах гурван жимсийг америкийн алдарт VOGUE сэтгүүл онцоллоо.  

 


Улаан лооль


Помидор буюу улаан лооль нь эрдэс бодисын дутагдалд орсон үед хамгийн их “ач холбогдолтой” ногоо юм. Энэхүү жимс нь усны өндөр агууламжтай бөгөөд цатгалан мэдрэмжийг өгдөг тул жингээ хасахад тусалдаг байна. Ялангуяа кали ихтэй тул натри гадагшлуулж хаван буулгадаг шидтэй.  Улаан лооль нь бидний бие организмын хэвийн үйл ажиллагааг хангадаг их хэмжээний органик хүчил болон В1, В2, В3, В6, В9, Е болон С аминдэмийг ихээр агуулсан байдаг. Улаан лоолийг салат, гоймон, пиццаны жоронд оруулах зэрэг олон янзаар идэж болно. Улаан лоолийн антиоксидант нөлөө нь чанаж болгосон үед нэмэгддэг гэдгийг санаарай. 


Улаан лоолинд агуулагддаг хамгийн үнэ цэнэтэй бодис бол ликопин. Ликопин нь улаан лоолийг улаан өнгөтэй болгодог бөгөөд маш хүчтэй антиоксидант, бас уушги, ходоод, улаан хоолой, гэдэсний хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулж, сэргийлдэг.

 


Тарвас


Зуны хамгийн амттай жимсний нэг бол тарвас. Тарвасны 90 орчим хувь нь уснаас бүрддэг тул зуны улиралд халууцаж, ам цангах үед цангаа маш сайн тайлдаг байна. Тарвасанд бие махбодын эсийн гаднах, доторх шингэний харьцааг тогтвортой байлгаж, биеийн хүчил шүлтийн харьцааг тэнцвэртэй байлгах бодис агуулагддаг. Тарвасанд B төрлийн витаминууд агуулагддаг ба энэ нь танд эрч хүч өгнө. Иймд дасгал хөдөлгөөн хийж эхлэхээсээ өмнө тарвас идвэл илүү эрч хүчтэй байх магадлалтай юм. Олон талын ашиг тустай ч аливаа зүйл ихэдвэл хор болдог тул мэргэжлийн хүмүүс тарвасыг таван өдрөөс хэтрүүлж хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Учир нь тарвасанд байх шингэний агууламж нь дотор эрхтнийг цэвэрлэдэг тул ихээр хэрэглэх нь эрүүл мэндийн асуудал үүсгэх аюултай юм.

 


Нэрс


Зэрлэг нэрс жимс нь А, С, Е, В1-В9, Fe, Mg, Mn, Ca, K, P зэрэг маш олон төрлийн витамин, амин дэмийг агуулдаг антиоксидантаар баялаг жимс юм. Энэхүү жимс нь АНУ-ын шилдэг 10  хүнсний нэгээр шалгарах хэмжээний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг  байна. 

 

Хүнсэнд хэрэглэдэг олон төрлийн жимснээс нэрс нь хамгийн өндөр үйлчлэл бүхий антиоксидант агуулдгийг АНУ-ын Tufts University-ийн эрдэмтэд лабораторид нарийн судалгаагаар тогтоожээ. Мөн алцгеймерийн /Alzheimer's/ буюу оюун ухаан самуурах өвчний болон сэтгэл санааны дарамтаас үүдэлтэй хорт исэлдэлтийн урвалаас тархины эд эсийг хамгаалах чадвар өндөр байгааг эрдэмтэд баталжээ. Эрдэмтдийн туршилтаар бүтэн сарын туршид өдөрт нэг аяга орчим нэрс идүүлж байсан хархны тархины эсийн үйл ажиллагаа нь огт нэрс хэрэглээгүй хархныхаас хол давуу байгааг тогтоожээ.Одоогийн байдлаар нэрсийг нүдний хараа хамгаалах, харах чадварыг дээшлүүлэх зорилгоор анагаах ухаанд хэрэглэж байна.


Мөн хөгшрөлтийн эсрэг, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, харааг сайжруулах зэрэг олон талын давуу ашиг тустай аж. 

 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Хятдууд Солонгост хятдаас мансууруулах бодистой эм оруулж ирж зарж байгаад баривчлагджээ. Хятдад зөвшөөрөлтэй эм боловч солонгост хориотой хорт бодиснууд юм байна. Монголд хятад эмийг шалгадаггүй биз. Хятад эм уувал баларна шүү
2023-07-06
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-05-31
Улаан лооль жимс болчихсон уу?
2023-05-31
Shantel:
Thank you Dr Jumba for what you have done for me, I am so grateful my lover is back to me and we are now living happily together. Dr Jumba's love spell is very powerful and effective and it does not have any side effects as he promised. I decided to give Jumba a try when my lover left me for another man, dr Jumba helped me to cast a love spell on my lover that brought her back to me and what makes me excited the most is that my lover did not even know he's under a spell, if you are passing through relationship love problem I advice you to contact Dr Jumba the spell caster to get your problem solve. It's very hard to lose a loved one and I know how it feels so do not let somebody take away your lover from you. Contact him Via: {wiccalovespelltools@gmail.com}or his website: https://drjumbaspellhome.wordpress.com
2023-05-31