Ой зургаан сартай хүүхдийг эрэн хайж байна
2023-05-31

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Хотгорын гол орчмоос алга болсон ОЙ зургаан сартай хүүхдийг эрэн хайж байна. 

 

 

Тодруулбал, энэ сарын 30 буюу өчигдөр өдрийн 19 цагийн орчимд ОЙ зургаан САРТАЙ хүүхэд гэрээсээ гарч, алга болжээ. Хүүхэд алга болсноос цаг орчмын дараагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.  Хүүхэд ягаан цамцтай, жинсэн өмдтэй, хөл нүцгэн байсан байна. 

Shuud.mn
Сонин хачин
сумын иргэн:
ийм насны хүүхдүүдийг дээлийн бүсээр уядг байсан. Одоо уяхаа больсон юм байхдаа. хурдан хөдлөгөөнтэй нөхдүүд болохоор тайлагдахааргүй, ороогдож гэмтэхгүйгээр уях л хэрэгтэй. хурдан олдоосой.
2023-05-31