Кремлийн эмнэлэгт бөмбөгдөлтөөс хоргодох байр яаралтай байгуулна
2023-05-31

Оросын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар нэн яаралтай бөмбөгдөлтөөс хоргодох байр байгуулахаар болжээ. Энэ талаар The Moscow Times сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Кремлийн Төв клиник эмнэлэгт зориулж бөмбөгдөлтөөс хоргодох байр яаралтай байгуулах гэрээ байгуулсан бөгөөд ажлын өртөг нь 35 сая рубль буюу монгол мөнгөөр 1,7 тэрбум болох аж. Энэхүү хамгаалалтын байгууламж нь 800 хүний багтаамжтайгаар төлөвлөгдөх гэнэ. Бөмбөгдөлтөөс хоргодох байр нь дэлбэрэлтийн долгионоос хамгаалах үүрэгтэйн дээр атомын цахилгаан станцын эргэн тойрны 10 километрийн бүсийнхтэй адил цацрагаас хамгаалах ёстой аж.

 

Нуувчинд үндсэн болон туслах сууцууд, хэд хэдэн гарц, ачааны цахилгаан шат, ослын гарц байхаар төлөвлөжээ. Мөн "үй олноор хордуулах хийн бодис", бусад хий, шаталтаас үүдсэн бүтээгдэхүүнээс агаарыг цэвэрлэх агааржуулалтын систем суурилуулах юм байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ гэрээг тавдугаар сарын 24-ний өдөр байгуулжээ. Гэрээнд тусгасны дагуу гүйцэтгэгч нь 15 өдрийн дотор барилгын төслийг боловсруулан, захиалагчаар батлуулж, 2023 оны 12 дугаар сарын 20-ны дотор барилгыг барьж дуусгах үүрэг хүлээсэн байна. 

 

Украинтай хийсэн дайн нь сунжирсан энэ үед Оросын эрх баригчид бөмбөгдөлтөөс хоргодох байр бэлтгэх өргөн цар хүрээтэй ажлыг нууцаар эхлүүлсэн талаар өмнө нь Блүмберг агентлаг мэдээлж байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр, "өргөн цар хүрээтэй сөргөлдөөн" гарсан нөхцөлд иргэний хамгааллын объектуудыг ашиглах боломжтой гэж эрх баригчид үзэж байгаа аж. Ийм зорилгоор Москвагийн нэгэн тойрогт 900 нуувч байгуулж байгаа гэнэ. 

 

Хэдийгээр нуувч байгуулах ажлыг нууцаар хийж байгаа ч олон нийтийн сүлжээнд энэ талаарх мэдээлэл цацагдах болсон юм. Эдгээрийн нэг нь эмнэлгүүдэд хоргодох байр байгуулж байгаа гэх мэдээлэл юм. Спектр хэвлэлийн мэдээлснээр, Оросын Эрүүл мэндийн яам харьяа эмнэлгүүдээ 11 дүгээр сарын хоёрны дотор хоргодох байр бэлтгэхийг даалгасан гэнэ.

 

Үүний зэрэгцээ Орост дайчилгаа зарласны дараа хувийн бункерүүдийн эрэлт эрс өссөн талаар "Верстка" мэдээлжээ. Нэгэн барилгын компанийн мэдээлснээр, бункерийн эрэлт 430 хувиар өссөн, гэхдээ голчлон гэр бүлээ хамгаалах хүсэлтэй бизнесменүүд гэсэн чинээлэг иргэд л хоргодох байрны захиалга өгч байгаа гэнэ. Deluxe Bunker компанийн мэдээлснээр, тэдний захиалагчдын дунд Сбербанк, Оросын Засгийн газар, Газпром компани ч багтаж байгаа аж. Бөмбөгдөлтөөс хоргодох байрны өртөг хичнээн хүний багтаамжтайгаасаа шалтгаалан 1,5 сая рублиэс дээш үнэтэй байдаг гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монголчуудаа чаддагаар нь цах/түлш хил гааль татвараараа нь дээрэлхээд байж байхгүй асар их түрэмгийлэж авсан газартай бж шунаж бж задарвал хохь нь болно доо.
2023-06-01
Яадаг юм болж
2023-06-01
РУССКО-ЖИДОВСКАЯ ВОЙНА:
ӨРНӨ ДОРНЫН ДАЙН ЖИНХЭН УТГААРАА УДАХГҮЙ ЭХЭЛНЭ. НАТО ОРОСЫГ ХУУРЧ ЗҮҮН ТИЙШЭЭ ТЭЛСЭН НЬ ГОЛ ШАЛТГААН. ЭНЭ ДАЙНААС ТОМ АШИГ ХОНЖОО ХАЙСАН ЕВРЕЙ ОЛИГАРХИУД БАРУУНЫГ ДАРАМТЛАН ТУРХИРЧ БАЙНА. УКРАЙНЧУУД ЗОЛИОСОНД ЯВСАН.
2023-06-01
Эмнэлэгүүдэд яагаад хорогдох байр барьж болохгүй гэж чи юм уншаад ойлгож уншиж сур даа.
2023-05-31
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-05-31
Яадаг юм болж
Иргэн:
Нууц гэж биччихээд ЭМЯ нь эмнэлэгүүдэд үүрэг өгсөн ч гэх шиг эмнэлэг хоргодох байр барьдаг юмуу бичсэн юмаа ойлгодог болов уу
2023-05-31
Хариугаа хүртэх нь байгалийн хууль.
2023-05-31