Алга болсон ОХИНЫГ эсэн мэнд оллоо
2023-05-31

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Даланзадгад сумын төвөөс урд зүгт 20 км зайтай орших Дундцагаан гэх газраас алга болсон ОЙ ЗУРГААН сартай охиныг олсон байна. 

 

 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "2023 оны 05 сарын 30-ны өдрийн 19.00 цагийн үед 1 ой 6 сартай охин хөдөө гэрээсээ гараад алга болсон бөгөөд цагдаагийн байгууллага Онцгой байдлын байгууллагатай хамтран эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, 2023 оны 05 сарын 31-ний өглөө 09 цаг 40 минутад алга болсон охиныг эсэн мэнд олсон. Алга болсон охины ээж нь архины хамааралтай тул охиныг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн түр хамгаалах байранд хамгаалалтад авахаар болсон. Одоогоор охиныг аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэн биеийн байдлыг үзүүлж байна" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
IRGEN:
amidraliin yaduu baidlaas irged ih setgel gutrald orj arhidaj baigaag sudalj amidrah bolomjoor hangah talaar turuus yu hiij bnaa.huvaaj idseer baigaad irgeded yu ch alga.amidrahad hetsyy bna.1 l udur bostsgoono doo
2023-05-31