Тэсэрч дэлбэрэх бодис хадгалж, тээвэрлэсэн хэргийг илрүүлжээ
2023-05-31

 

Цагдаагийн байгууллагаас тэсэрч дэлбэрэх бодис, мөнгөн усыг хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлийг илрүүлэн, шалгаж байна. 

 

Иргэн “С” болон “Ж”, “С” нар нь Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт “Нитронит П” гэх нэршилтэй 17 ширхэг тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг, тэслэгч хэрэгслийн хамт тээвэрлэсэн. Иргэн “Б” нь дээрх бодисыг тухайн иргэдэд худалдсан, мөн Баянхонгор аймагт байрлах өөрийн граждаа зоорь ухаж, хууль бусаар тээрмийн үйл ажиллага явуулсан, Монгол улсад ашиглахыг хориглосон “Мөнгөн ус” нэршилтэй химийн хортой бодис хадгалсан нь тогтоогджээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин