Хятадад ажиллах хүчний хомсдолын улмаас барилгачдын насны хязгаарыг дээшлүүлжээ
2023-05-31

Хятадын Жянсу мужийн засгийн газар ажиллах хүчний хомсдолтой холбоотойгоор барилгачдын насны дээд хязгаарыг нэмэгдүүлжээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Жянсу мужийн эрх баригчдын гаргасан энэхүү шийдвэр нь барилгын салбарт ажиллах хүч хангалтгүй байгааг шийдэх зорилготой гэнэ. Хятадад эрэгтэйчүүд 60 нас, эмэгтэйчүүд 50 нас хүрээд тэтгэвэрт гардаг. Тэтгэвэрт гарсан хүмүүс үргэлжлүүлэн ажилладаг ч барилгын талбай дээр тэр дундаа өндөрт, аюул ихтэй бусад ажлуудад тэтгэврийн насныхныг ажиллуулахыг хориглодог аж. 

 

Харин сүүлийн үед Хятадад ажиллах хүчний хомсдол нүүрлэсний улмаас Жянсу муж энэ асуудлыг шийдэхийн тулд 65 хүртэлх насны эрчүүд, 60 хүртэлх насны эмэгтэйчүүдийг барилгын салбарт ажиллахыг зөвшөөрчээ. Гэхдээ тэдний эзлэх хувь нийт ажилчдын 10 хувиас ихгүй байх ёстой гэнэ.

 

Түүнчлэн барилгын төслүүд дээр ажилтнуудыг өнгөөр кодлох журам гаргажээ. Энэ журмын дагуу нас, эрүүл мэнд болон аюулгүй байдлын журмын мэдлэгээс хамаарч улаан, шар ногоон гэсэн гурван өнгөөр ангилах аж. Барилга дээр ажиллаж буй тэтгэврийн насныхан шар ангилалд хамаарах гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-05-31
салгалсан юмнууд манай улсад ирээд гудамжинд шээж, нүдний булайгаа хутгаж явснаас нутагтаа очиж барилга дээрээ ажиллааааааасай. Манайд ирээд л өөрийн улсдаа эдэлж чаддаггүй эрх чөлөөгөө эдэлдэг юм уу, хайшаа юм. Баялагт маань шунана, дураараа авирлана. Үнэтэй машин унана. Нутагтаа бол та нар ингэж авирлаж чадахгүй ш дээ. Эх орныхоо нэрийг бузарлагчид. Танай томчууд хичнээн хичээсэн ч та нар хүний нутагт улсынхаа нэрийг барж яваа шүү
2023-05-31