Монголын агаарын тээвэрлэгч Орос, Монгол, Өмнөд Солонгосыг холбоно
2023-05-31

ОХУ Украинд дайн эхлүүлсэн 2022 оны хоёрдугаар сараас хойш дэлхийн улс орнууд Оростой агаарын харилцаагаа тасалж, нислэгийн тоогоо цөөлснөөр оросуудад гадаад орныг зорих шууд нислэгийн хүртээмж эрс багассан юм. Тэр дундаа захын хотуудаас Азийн орнууд руу нисэх боломжгүй байсан бол Монголын агаарын тээврийн компани транзит нислэг үйлдэх болсноор олон боломж гарч байгаа аж. Энэ талаар Интерфакс мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, АэроМонголия агаарын тээврийн компани Улаанбаатараар дамжин Сөүлээс Эрхүү чиглэсэн нислэг үйлдэхээр болсон талаар "Эрхүүгийн олон улсын нисэх буудал"-ын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Тодруулбал, ирэх сарын 24-ний өдрөөс эхлэн даваа, бямба гаргуудад Эрхүү-Сөүл чиглэлийн нислэг үйлдэхээр болжээ. Одоо Эрхүү-Сөүл чиглэлийн шууд нислэг байхгүй бөгөөд цар тахлаас өмнө КорейнЭйр компани нислэг үйлдэж байсан ч зогсоосноор эрхүүчүүд Өмнөд Солонгосыг шууд зорих боломжгүй байсан аж. 

 

АэроМонголия компани одоо даваа болон баасан гарагуудад Улаанбаатар-Эрхүү чиглэлд нислэг үйлдэж байгаа. Харин зуны улиралд нислэгийн тоог нэмж, мягмар, лхагва, баасан гарагуудад тогтмол нислэг үйлдэх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ТЭНЭГ НОВШНУУД ВЭ НААД ОРКСТАНРУУГАА ҮХСЭНЭЭ ХИЙЖ НИСЭХ ГЭЭД БАЙГААН СО РУУ ХОЛБОЖ БАРИНА ГЭЖ ТЭНЭГТЭЖ БАЙЖ ХОРИГТ ОРОВ
2023-06-02