УИХ 126 гишүүнтэй болохыг дэмжлээ
2023-05-31

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.  

 

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын гишүүний далан зургааг тойргоос сонгуулийн олонхыг төлөөлөх /мажоритар/, тавийг улсын хэмжээний нэг тойргоос энэ хувь тэнцүүлэх /пропорциональ/ тогтолцооны зарчмаар сонгоно” гэсэн саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн. 

 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Түүхэн хариуцлагатай шийдвэр гаргах гэж байна. УИХ-ын гишүүн сонгогчдын эрх ашгийг эрхэмлэн Үндсэн хуулийг дээдлэн сахина гэж тангараг өргөдөг. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхэлснээс хойш хоёр удаа тойрогтоо ажиллаж, 900 гаруй иргэдтэй уулзлаа. Иргэд гишүүдийн тоог нэмэхийг дэмжсэнгүй. Намын жагсаалтыг мөн дэмжээгүй. Жагсаалтад нэр хүнд муутай хэрэг төвөгт холбогдсон хүмүүс гарч ирэх шалтгаан гэж үзээд дэмжээгүй. Миний хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих боломжгүй. 

 

УИХ-ын Д.Ганбат: Бид ямар сүүлийн нэг жил ямар Засаглалтай яваад байна вэ? Олонхийн бүлгийн тал нь Засгийн газарт ороод суучихсан. Засаглал хуваах зарчим, бие даасан хараат бус шүүх, гүйцэтгэх засаглалд хяналт тавих байхгүй боллоо. Үндсэн хуульд найман сарын өмнө хийсэн нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийг манадаг манаачтай нийлээд Үндсэн хуулиа хулгайлсан. Үүнд охин намын нөхдүүд, дагуул нам болчих шахсан манай хэдэн нөхдүүд оролцож муухай юм хийсэн. Олон судлаачид, хуульчид байгаа ч юу ч дуугарахгүй байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүмүүс сонсохыг хүсэхгүй байна. Хулгай, зэлгий гэмт хэрэг, үнэ ханшийн өсөлтөөс болж туйлдсан байна. Гурван хүний хоёр нь ядуу болчихсон. Намууд төлөвшихгүй байна, засаглал хуваах харилцан хяналттай байх зарчим алдагдсан. Тоо нэмэгдээд, холимог системтэй болсноор юу өөрчлөгдөх вэ? Ард түмнээ гэгээрүүлээчээ. Хүнсний талон тараахаа болиочээ. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуул. 

 

Намын жагсаалтад ядаж УИХ-д нэг удаа сонгогдсон хүмүүсээ оруул. Болсон болоогүй сөөсгөр банди нар, годгор охидуудыг намын жагсаалтад оруулж ирж болохгүй. 

 

 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Иргэд гишүүдийн тоо нэмэх асуудалд эмзэг хандаж байна. Өндөр тооны ард ёс суртахуунтай, шударга, улс орныхоо эрх ашгийг эрэмбэлж чаддаг хүнийг сонгох хүсэлтэй байгаагаа хатуу шаардаж байна. Иргэд сонгох эрх, сайхан амьдрах боломжоо алдахаас эмээж байна. Иргэд төр хоёр хоорондох итгэлцэл алдагдсан байна. 

 

БЗС-аас манай намын гишүүд, АН-ын гишүүд, дарга нь, ХҮН намын дарга Т.Доржханд.  Т.Доржханд гишүүнээс мораль, этик, ёс зүйг олж харахгүй байна. Хариуцлагагүй, ёс зүйгүй, чадварлаг боловсон хүчингүй болсон төрийн механизмыг шинэчлэх нь намын шинэчлэлтэй салшгүй холбоотой. Удирдаж байгаа хүмүүсийнх нь улстөрийн соёл, манлайлал чухал үүрэг гүйцэтгэнэ. Хамгийн наад захын соёл болох ард түмнээсээ уучлалт гуйчих алхмыг дарга нар хийж болдоггүй юм уу? 

 

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Ард иргэд тоо нэмэхийг дэмжихгүй байна. Хуучнаараа 76 байхыг бас таашаахгүй байна. Үүнд бид дүгнэлт хийх ёстой. Асуудлын шалтгаан тоондоо биш байж таарах гээд байна. Ядуурал, шударга бус байдал дээр нэмэгдээд Үндсэн хуулийн өөрчлөлт дээр илүү тэсэрч харагдаж байна. 

 

Математикт АЛТАН ХАРЬЦАА гээд байдаг. Өнөөдрийн санал болгогдож байгаа 126/76 гэдэг нь 1,61 гэдгээрээ АЛТАН харьцаанд бүрэн дүүрэн нийцэж байна. Мөн билэг талаасаа 126 буюу 12.06 гээд үзэх юм бол МУ-ын сэргэн мандсан Их Монгол Улс байгуулагдсан билгийн тоо. 

 

 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Энэ удаагийн нэмэлт өөрчлөлт өнгөрсөн 30 жилийн алдаа оноог засаж залруулахад чиглэгдэж байгаа гэж ойлгож байна. Хулгайгүй, шилэн, нэр хүндтэй хариуцлагатай төртэй болох юм байна гэж итгэж өөрчлөлтийг хийх ёстой гэж бодож байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэзээ ард иргэдээ сайн сайхан амьдруулсан юм бэ? 33 жилийн хугацаанд сайн байсан зүйл байгаа юм уу? Сүүлийн үед дөрвөн жилийн хугацаанд л хулгай луйвар хийчихсэн юм шиг л байна. Улстөрийн хулгай луйвар зах зээлийн нийгэмд шилжихээс эхэлсэн юм байна шүү дээ. 1991 оны өмч хувьчлалаас ч эхэлсэн гэж ойлгож, харж байна. 126 болохоор чуулганы танхимдаа багтах юм уу? 50 гишүүн нэмэгдэхээр гишүүдийн байр савыг хэрхэн төлөвлөсөн бэ? Сандал ширээ хэрэгтэй болох байх даа.

 

Ийнхүү гишүүд үг хэлж, асуулт асууж хариулт авсны дараа санал хуваалт явууллаа. 

 

Монгол Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн 1 дүгээр зүйл буюу Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан зургаан гишүүнийг олныг төлөөлөх, тавин гишүүнийг хувь тэнцүүлэн хуваарилах сонгуулийн аргын үндсэн дээр сонгоно.” гэснийг “Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно" гэсэн саналаар санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Shuud.mn
Сонин хачин
Хэ хэ сөөсөг банди годгор охин оруулж болохгүй юм бол буруу гарын буруу зөнөж яваа нөхдүүдийг ч бас оруулахгүй хийлгэхгүй байх хэрэгтэй
2023-05-31
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-05-31
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-05-31
зочин:
Монгол улсад дээдчүүдийн бус, жирийн ард түмний эрх ашгийг дээдэдлсэн Марксист онолоор зэвсэглэсэн Коммунист нам байгуулаагүй цагт Монгол улс хэзээ ч өөдлөхгүй, дээрэмчин Америкийн боловсруулж өгсөн одоогийн Үндсэн хуулийг яаж ч засаж сайжуулаад ямар ч нэмэргүй болохыг 1000 хувь батлан хэлье. Сүүлийн 30 жил дээрэмчин америкчууд монголчуудын тархи толгойг Марксизм, Коммунизм гэж үгийг хэлэхээс ичдэг, айж чичирдэг болтол нь угаасан бөгөөд өнөөдөр ч улам хүчтэй угаасаар байна. Босцгоо дарлагдсан ардуудаа, боолчуудын ертөнц босцгоо!!!
2023-05-31