Дүүргүүдийн хүүхдийн баярын хөтөлбөр 
2023-05-31

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн дүүргүүдийн хүүхдийн баярын хөтөлбөртэй танилцана уу. 

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг угтан дүүргийн хүүхэд, багачуудад зориулсан “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” нэгдсэн арга хэмжээ зургаадугаар сарын 01-ний өдөр 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүүхэд, залуучуудын театр”-ын гадна талбайд зохион байгуулагдана. 


Арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах хөтөлбөрийг хүргэж байна.

 

  •  “Монгол хүүхдүүд” соёл, урлагийн үзүүлбэр
  • “Найзууд” хүүхдийн жүжиг /Шинэ үе продакшн/  
  •  Мэргэжлийн “Фото зураг”-ийн үйлчилгээ 
  • Хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан “Street food”-ийн үйл ажиллагаа
  • Хүүхдийн эрх, хамгааллын хууль тогтоомж, хүүхэд хүмүүжлийн эерэг арга барилын талаарх зөвлөгөө, мэдээллийг эцэг эх, олон нийтэд хүргэх үйл ажиллагаа
  • Эрүүл мэндийн үйлчилгээ холбогдох зөвлөгөө, мэдээлэл хүргэх үйл ажиллагаа
  • Мэргэжлийн Сэтгэл зүйчийн зөвлөгөө, зөвлөн туслах үйлчилгээ зэрэг арга хэмжээнд нийт 43 хорооны хүүхэд багачууд хамрагдах бөгөөд иргэд, олон нийтэд хүүхдийг эрхийг дээдлэх ёс зүйн төлөвшлийг бий болгох, эерэг хандлага, ойлголт нэмэгдэх зэрэг олон ач холбогдолтой юм.

 


БАЯНГОЛ ДҮҮРЭГ


Биеийн тамир спортын хорооны өмнөх талбайд 11:00-15:00 цагийн хооронд дүүргийн нэгдсэн арга хэмжээ болох юм.  

 


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ


Чингэлтэй Дүүргийн Засаг даргын Тамгын газраас Олон Улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдрийг  тохиолдуулан Хүүхдийн баярын арга хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ''Тусгаар тогтнол''-ын  талбайд зохион байгуулна. 

 


НАЛАЙХ ДҮҮРЭГ 


Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр "МОНГОЛ ХҮҮХЭД" уриан дор 2023.06.01-ний өдөр "ШИНЭ НАЛАЙХ" цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдана. 

 

БАГАНУУР ДҮҮРЭГ


Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр "МОНГОЛ ХҮҮХЭД" уриан дор 2023.06.01-ний өдөр дүүргийнхээ төв талбайд  зохион байгуулагдана. 

 


 

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ 


Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Дүүргийн Төв талбайд 10:00-16:00 цагийн хооронд үйл ажиллагаа зохион байгуулна. 

 

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 

 

Мянга, мянган хүүхэд ирж баярладаг энэ өдрийн үйл ажиллагааг хүүхдийн эрх, эрүүл мэнд, аюулгүй байдлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон олон улсын байгууллагууд дэмжин ажиллах юм.

 

“Том баяр”-ын хүрээнд “Том толгойтын адал явдал” цуврал киноны Том хамтлаг, Том кидс хамтлаг, бүжигчид, Ц.Мичидмаа, Б.Бат-Энэрэл, TunderZ, охидын Favway хамтлаг, Dance chance-ийн бүжгийн челленж, Завгүйг дуулдаг Лууяа, Флаш моб болон Циркийн жүжигчид оролцож сонирхолтой уран бүтээлүүдээ хүргэх болно. 

Shuud.mn
Сонин хачин
Kylie Harvey:
GET RICH WITH BLANK ATM CARD, Whatsapp: +18033921735 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so many testimony about how Dark Web Online Hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich {DARKWEBONLINEHACKERS@GMAIL.COM} I email them also and they sent me the blank atm card. I have use it to get 500,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. Dark Web is giving out the card just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of atm programmed card which runs in automatic mode. You can also contact them for the service below * Western Union/MoneyGram Transfer * Bank Transfer * PayPal / Skrill Transfer * Crypto Mining * CashApp Transfer * Bitcoin Loans * Recover Stolen/Missing Crypto/Funds/Assets Email: darkwebonlinehackers@gmail.com Text & Call or WhatsApp: +18033921735 Website: https://darkwebonlinehackers.com
2023-06-01