Шувуу үргээж, өдөрт 250 доллар олдог Кори
2023-06-02

Их Британийн Норт-Йоркшир дахь далайн эрэг орчмын нэгэн зоогийн газар шувуу үргээгч ажилд авчээ. Энэ талаар The Daily Mail мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, 18 настай Кори Гривесон бүргэдийн өмсгөл өмсөн, Уитби хотын эрэг орчимд эргүүл хийж, шувуу үргээн, өдөрт 250 долларын цалин авдаг гэнэ. Энэ хавиар цахлай ихтэй, үйлчлүүлэгчдийн хоолыг булааж нисдэг тул кафен эзэд үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангах үүднээс энэ залууг хөлсөлжээ. Коригийн өгүүлснээр, цахлайнууд эрэг орчимд хоол хүнс барин зугаалж яваа хүмүүсийг ихээхэн "хашраадаг" гэнэ. Цахлай хүмүүсийн хажуу талаас нисэж ирээд, далавчаараа нүүр рүү нь цохиж, дараа нь хоолыг нь булаадаг аж. 

 

Корид энэ ажил нь ихээхэн таалагдаж байгаа, гэхдээ үйлдэлд нь "хорссон" цахлайнууд түүний машин дээр сангасаа хаях болсон гэнэ. Харин жуулчид болон кафен үйлчлүүлэгчид шинэлэг үйлчилгээнд ихээхэн сэтгэл хангалуун байгаа бөгөөд тэд хоолоо тайван идэж, тэднийг цахлайнаас хамгаалдаг "бүргэд" Коритой зургаа авахуулдаг болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-06-03
Sarah Edmond:
A lot of people are going through pains in their relationship. It's hard to give up on love, pretend to be one we love is sad and to get back your joy and happiness. Love is nature and nature is always beautiful, make yourself happy again forever Get connected with Dr,Winner now, his email: Winnersspellcast@gmail.com or view his website:https://winnersspellcast.blogspot.com or WhatsApp number: +2348138289852 or via his Facebook Page ?? https://www.facebook.com/drwinnerspelltemple/
2023-06-03
Зочин:
Энэ залуу өдөрт монголчуудын сарын цалинг авдаг юм байна шүү
2023-06-02