АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Хятадад нууцаар очжээ
2023-06-05

АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Уильям Бернс тавдугаар сард Хятадад нууцаар айлчилсан гэж Financial Times сонин өөрсдийн эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадад нууцаар айчлалх үеэрээ Бернс БНХАУ-ын тагнуулын газрын төлөөлөгчдөд тагнуулын албадын шугамаар холбоо харилцааны нээлттэй сувгийг дэмжин ажиллах нь чухал хэмээн ярьсан гэнэ. Түүний энэ айлчлалын талаарх мэдээлэлд Цагаан ордон болон Тагнуулын төв газар ямар нэг тайлбар хийгээгүй байна. 

 

Бернс тавдугаар сард Хятадад айлчилснаар энэ улсад айлчлал хийсэн, Байдены захиргааны хамгийн том төлөөлөгч болж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин