Хятадад лусын дагинын шоунд эрчүүд оролцох нь ихэсжээ
2023-06-05

Хятадад болдог, лусын дагинын төрөл бүрийн шоунд эрчүүдийн оролцоо улам нэмэгдсээр байгаа гэнэ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ. 

 

Саяхан энэ улсад эрэгтэйчүүдийн дунд болсон лусын эрчүүдийн үндэсний уралдааны ялагч Жао Синий өгүүлснээр, энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн 30 хувь нь эрчүүд, мөн жилээс жилд эрчүүдийн төлөөлөл нэмэгдэж байгаа гэнэ.

 

Эрчүүд лусын амьтан байдлаар хувцаслан, шумбан сэлж буйг харуулсан дүрс бичлэгүүд олон нийтийн сүлжээнүүдэд тавигдахад хүмүүсийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгардаг ч ийм ажил хийх эрчүүдийн тоо нэмэгдсээр байгаа талаар төрийн телевиз болох CCTV-ээр ч мэдээлж, тэдний талаар нэвтрүүлэг гаргаж байв. Энд дуулгахад, лусын дагинын үзүүлбэр нь Хятадын усан сангуудын алдартай үзүүлбэрүүдийн нэг юм. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин