Францыг гурав нийлүүлсэн хэмжээний талбайтай хог хаягдал тэнгист хөвж байна
2023-06-05

2040 он гэхэд тэнгист хаягдаж буй хог хаягдлын хэмжээ гурав дахин нэмэгдэнэ гэж Австралийн Байгаль орчны сайд Таня Плиберсек анхааруулсыг Daily Star дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Австралийн Байгаль орчны сайд Таня Плиберсек өнгөрсөн долоо хоногт парламентад үг хэлэх үеэрээ далай тэнгисийн хог хаягдал аюулын түвшинд хүрсэн, хөнөөлт үр дагавраас зайлсхийхийн тулд шуурхай арга хэмжээ авах ёстойг онцгойлон анхааруулсан байна. 

 

"Бид одоо л үүнийг хийхгүй бол далай тэнгист хаягдаж буй хуванцар хаягдлын хэмжээ 2040 он гэхэд гурав дахин нэмэгдэж, харин 2050 он гэхэд тэнгисийн загаснаас ч их хогтой болно" хэмээн сайд анхааруулжээ. 

 

Тэрбээр Номхон далайд үүссэн асар том хогон тшолбо хүрээлэн буй орчинд хэрхэн хор хохирол учруулж байгаа талаар мэдэгдсэн байна. Энэ хог хаягдлын хуримтлал нь 1,5 сая квадрат километр буюу Францын нутгаас гурав дахин том талбайг эзлэж байгаа аж.

 

"Тэнгисиийн шувууд хуванцар, хувцасны цахилгаан, савны таглаа залгиж байна. Хоол боловсруулах системд нь хуванцар хаягдлын 200 хэлтэрхий орсон үхсэн шувуудыг эрдэмтэд олсон" хэмээн Австралийн сайд мэдэгджээ.

 

Энэхүү хогон уулны бодит хэмжээг үнэн зөв тогтоохын аргагүй асар их болсон бөгөөд энэ хогон уул Австралийн зүг нүүж байгаа нь хүрээлэн буй орчинд аюул заналхийлнэ гэж тэрбээр онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Энэ бол сүйрэл. Хүн төрөлхтөний их сүйрэл
2023-06-05