Солонгос алдартнуудын оролцсон "Монгол дахь шууданчид" нэвтрүүлэг цацагдана
2023-06-05

БНСУ-ын JTBC телевиз цоо шинэ 'Couriers in Mongolia' буюу "Монгол дахь шуудан зөөгчид" нэртэй сэтгэл хөдөлгөм энтертайнмэнт нэвтрүүлэг хийхээр болж буйгаа мэдэгдлээ. Уг нэвтрүүлэг оны хоёрдугаар хагаст үзэгчдийн хүртээл болох юм.


"Монгол дахь шуудан зөөгчид" нь найдвартай хүргэлтийн дэд бүтэцгүй Монгол улсад илгээмжийг хүргэх зорилготой гэнэ. 

 

JTBC телевиз: "Монгол дахь шуудан зөөгчид" нэртэй нэвтрүүлэг нь найдвартай хүргэлтийн дэд бүтэцгүй Монгол улсад илгээмж хүргэж буй тухай гарах юм. Энэ нь бусад нэвтрүүлгээс ялгарах зүйл нь гаднын улсад өрнөх үйл явдал, сэтгэл хөдлөл зэрэг нь үзэгчдийг уйдаахгүй" гэжээ. 


Энэхүү нэвтрүүлэгт дуучин Ким Чен Кук , Хонг Кён Мин , жүжигчин Жан Хёк , Ча Тэ Хён ,Hong Kyung In , Kang Hoon нар оролцохоор болжээ. Эдгээр одууд жүжиглэх, дуулах ур чадвараараа алдартай төдийгүй цэнгээнт нэвтрүүлэгт идэвхтэй оролцдогоороо олны хайр хүндэтгэлийг хүлээсэн аж. 

Shuud.mn
Сонин хачин
шуудан очдоггүй гээд доромжлоод байгаам бишүү??
2023-06-05