Вашингтоны агаарын орон зайг зөрчсөн хувийн онгоц сүйрчээ
2023-06-05

Вашингтоны агаарын орон зайг зөрчсөн Cessna Citation хувийн онгоц Виржини мужид сүйрчээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Лонг-Айлендыг чиглэн нисэж явсан хувийн онгоц эргэн чиглэлээ өөрчилж, Америкийн нийслэл рүү нисжээ. Ингээд энэ онгоцонд анхааруулга өгөхөд хариу өгөөгүй, нисгэгчтэй холбоо тогтоох гэж оролдсон ч амжилтгүй болсон байна. Онгоц ийнхүү ямар ч зөвшөөрөлгүй агаарын орон зайд нэвтэрч, анхааруулгад хариу өгөөгүйн улмаас Мэриленд мужийн Эндрюс цэргийн баазаас сөнөөгч онгоцуудыг хөөргөж, хувийн онгоцыг амдуулжээ.

 

Гэхдээ сөнөөгч онгоцууд хувийн онгоц сүйрэх шалтгаан болоогүй гэж АНУ-ын эрх баригчид мэдэгдсэн байна. Хувийн онгоц Вашингтоны агаарын орон зайг орхин гарснаасаа хэсэг хугацааны дараа Виржини мужид сүйрчээ. Хувийн онгоц унах үед тухайн ойр орчмын оршин суугчид дэлбэрэх чимээ сонссон гэнэ.

 

Ослын улмаас амиа алдсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн талаарх мэдээллийг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа аж. Мөн сүйрсэн шалтгааныг тодруулахаар АНУ-ын Иргэний нисэхийн холбооны газар, Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл ажиллаж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
укроп:
үнэн шаадаг гарууд шүү. сөнөөгч онгоцууд л устгачихсан байшдэ. хахаха
2023-06-07