Ю.Өлзийжаргал: Газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцуудыг Монгол Улсын бүртгэлээс хассан
2023-06-05

Украинд өдүүлсэн дайны улмаас олон улсын хоригт орж, газрын тосны нийлүүлтэндээ хүндрэлтэй тулгарсан ОХУ хоригоос зайлсхийхийн тулд далайд гарцгүй Монголын далбааг далайн тээвэрлэлтэд ашиглахаар болсон тухай мэдээлэл сүүлийн үед олон улсын хэвлэлүүдээр ихээхэн гарч байна. Энэ тухай энд дарж уншина уу.

 

Олон улсын хэвлэлүүдээр гарч буй мэдээллийн мөрөөр бид Монгол Улсын Далайн захиргааны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ю.Өлзийжаргалтай уулзаж, ярилцлаа.

 

 

-Олон улсын хэвлэлд дайны улмаас хоригт орсон ОХУ-ын газрын тосыг тээвэрлэгч Энэтхэгийн хөлөг онгоцууд Монголын далбаатайгаар тээвэр хийж байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

 

-Монгол Улс төвийг сахих гадаад бодлоготой, НҮБ-ын гишүүн орон. Бид НҮБ-аас тавьсан хориг арга хэмжээтэй холбоотой аливаа хөлөг онгоцыг бүртгэхгүй. Одоогоор НҮБ-аас ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ аваагүй байна. НҮБ-ын хоригт ороогүй л бол бид ямар ч онгоцыг бүртгэх эрхтэй.

 

Манай улсаас бүртгэл хүссэн хөлөг онгоцууд бүгд Маршалын арлын улсын эзэмшлийнх байсан. Энэтхэг улсын нэг ч онгоц байгаагүй. Бид түүхийг нь шалгасан.

 

-Хөлөг онгоцуудыг бүртгэж авсан гэсэн үг үү?

 

-Газрын тос тээвэрлэдэг найман онгоц бүртгэж авсан. Бүртгэх явцад нэг онгоцны мэдээлэл сэжигтэй, маш богино хугацаанд олон далбаа сольсон байсан. Өмнөх далбааны эзэн орон Сент-Люис улсаас яагаад хасагдсан талаар тодруулахад НҮБ-ын хориг зөрчсөн гэх хариу ирүүлсэн. Тиймээс бид тухайн онгоцуудыг бүртгэлээс хассан.

 

-Энэ онгоцууд манай улсын бүртгэлд байхгүй гэж ойлгох уу?

 

-Одоо манай улсын бүртгэлд байхгүй.

 

-Ер нь манай улс хөлөг онгоцны бүртгэлийг хэрхэн хийдэг вэ?  

 

-Хөлөг онгоцны бүртгэл нээлттэй болон хаалттай гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Манай улс хөлөг онгоцны нээлттэй бүртгэлтэй орон. Нээлттэй гэдэг нь өөр улсын хөлөг онгоцыг өөрийн улсын нэр дээр бүртгэнэ гэсэн үг. Далайд тээвэр хийж байгаа бүх хөлөг онгоц аль нэг улсын харьяанд бүртгэлтэй байх ёстой.

 

Бид хөлөг онгоцны бүртгэлийг бусад нээлттэй бүртгэлтэй орнуудтай адил олон улсын байгууллагаас тавьсан шаардлага, стандартын дагуу хийж, холбогдох бүх гэрчилгээг олгож байна. Манай улс тэнгисийн цэргийн болон загас агнуурын хөлөг онгоц бүртгэдэггүй хуультай.

 

-Бүртгэлийн үйл ажиллагаа Сингапурт явагддаг хэвээр үү?

 

-Бүртгэлийг 2021 оны 03 дугаар сараас Монгол Улсад хийдэг болсон. Тухайн хөлөг онгоцыг бүртгэх, өөрийн далбаагаа ашиглуулах эсэхийг Далайн захиргаа шийдэж байна.

 

-Манай улсын нэр дээр хичнээн онгоц бүртгэлтэй байгаа вэ?

 

-Манай улсын нэр дээр бүртгэлтэй 280 гаруй хөлөг онгоц идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Манай улсын далбаатай хөлөг онгоцын ихэнх нь Ази-Номхон далайн бүс нутгаар тээвэр хийдэг.

 

-Ямар улсуудын хөлөг онгоц вэ?

 

-Сингапурын 48, Малайзийн 39, Хонконгийн 33, Индонезийн 31, БНХАУ-ын 13, Солонгосын 12, Тайванийн 12, Маршилын арлын улс 11 онгоц зэргээр бүртгэлтэй байгаа.

 

-Далбааг ямар хугацаанд ашигладаг вэ?

 

-Хүсэлт ирүүлсэн бүх хөлөг онгоцыг зургаан сарын хугацаатай бүртгэж, түр гэрчилгээ олгодог. Бүртгэлээ сунгах хүсэлт ирүүлвэл нэг жилийн хугацаатай байнгын бүртгэл хийдэг.

 

-Жилд хичнээн хүсэлт ирдэг вэ?

 

-Жилд 500-600 онгоцонд бүртгэлийн үнэ бодож өгдөг. Бид эхлээд журмын дагуу хөлөг онгоцыг шалгаж, дараа нь үнээ өгдөг. Онгоц эзэмшигч манай үнийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд бүртгэлийн маягтыг бөглөж, ирүүлдэг. Өнгөрсөн жил 190 онгоц бүртгэсэн.

 

-Бүртгэлээс гадна хяналт чухал. Манай улсын далбаатай хөлгүүд зөрчил ихтэй, хар жагсаалтад орсон тухай олон улсын хэвлэлүүд мэдээлдэг. Хяналтыг хэрхэн тавьдаг вэ?

 

-Далайд гарцгүй манай улс далбааны эзэн улсын эрх, үүргийг хэрэгжүүлдэг. Далбааны эзэн улс хяналтаа хэрхэн тавьж байгаа нь чухал асуудал. Манай байгууллага далбааны эзэн улсын хяналтын хоёр байцаагчтай. Нэг байцаагч маань саяхан дөрвөн онгоцонд үзлэг шалгалт хийгээд ирсэн. Жилдээ 15-аас доошгүй хөлөг онгоцонд үзлэг шалгалт хийх төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Үзлэг шалгалтыг боомт дээр саатуулагдсан хөлөг онгоцонд хийхийг эрмэлздэг.  

 

 

-Улсын байцаагч ямар эрхтэй вэ? Зөрчлийг шууд шийдвэрлэх эрхтэй юу?

 

-Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, манай улсад бүртгэлтэй хөлөг онгоц бичиг баримтын зөрчилтэй, техникийн шаардлага хангаагүй тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах эрхтэй болсон.

 

-Хар жагсаалтын тухай тодруулъя. Ямар тохиолдолд хар жагсаалтад ордог вэ? Хууль бус үйл ажиллагаа явуулсан гэсэн үг үү?  

 

-Аливаа улсын далбаатай хөлөг онгоц боомтод ирэхэд боомтын эзэн улс аюулгүй байдалтай холбоотой техникийн шалгалт хийдэг. Хөлөг онгоц техникийн хувьд бүрэн бүтэн, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан, баримт бичгийн бүрдэл бүрэн, далайг бохирдуулах эсэх гээд техникийн бүх шалгалтыг боомтын эзэн улс хийдэг. Тухайлбал, Галын хорын хугацаа дууссан байхад л зөрчил гэж үздэг. Манайхаас олгосон гэрчилгээний эх хувь хөлгийн тавцан дээр бэлэн байгаагүй тохиолдолд зөрчилд тооцогддог. Ийм асуудлуудаас болоод тухайн хөлөг боомт дээр саатуулагддаг. Энэ зөрчлүүд давтагдаж, нэмэгдээд байвал далбааны эзэн улсыг хар жагсаалтад оруулдаг. Хар жагсаалт гурван жилийн хугацаатай. Манай далбаатай онгоц зөрчилгүй байсан ч нэг орсон л бол гурван жилийн хугацаанд хар жагсаалтад байна гэсэн үг.

 

-Манайх одоо хар жагсаалтад байгаа юу?

 

-Байгаа, 2000 онд хар жагсаалтад орсон.

 

-Далбааны эзэн Монгол Улсын хяналт маш сул, хайнга ханддаг тухай мэдээлсэн байсан?

 

-Ангиллын нийгэмлэгээс хөлөг онгоцны бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, гэрчилгээ олгодог. Бид тухайн гэрчилгээг нь шалгаж нягтлаад дахиад гэрчилгээ гаргадаг. Аюулгүй байдлыг хүлээн зөвшөөрсний дараа хөлөг онгоц далайд гардаг. Хяналтгүй гэх ойлголт яагаад ч байхгүй, байх боломжгүй.  

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хар жагсаалтанд 2000 онд орж байсан.Тухайн хар жагсаалт 3 жил үргэлжилдэг гэсэн байна .Одоо 2023 он шүү олон түмэн минь.
2023-06-11
dr. louis:
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр бидэнтэй холбогдоорой, манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул бид танд бөөрөнд тань сайн хэмжээг санал болгоно. Вэбсайт: https://stlouishospital.business.site Имэйл: dr.louisclinic@gmail.com WhatsApp: +60176359983 Үнэ: $650,000 доллар
2023-06-09
Бод:
Төрийн далбаа мандуулах эрхийг энэ хэдэн малд яагаад өгч баыгаа юм бэ дээд хэд тэр мөнгийг нь авах гэж тэо баых одоо далбааны мөнгийг илрүүлцгээе хулгайч нар яаж идсэн бол гэхээс айж б а шзз
2023-06-08
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-06-06
orgoo:
ner duridaad yahav , tuhain ueiin saidiin banid singaad ene tureesiin mungiig avch duraaraa zartsuulj blaa , etseg n tuuniig hamgaalj huvaaj mungu hurnguur dalai shig bolsoon , meddeg humuus n medej bgaa !
2023-06-05
Далбаагаа ашиглуулсны төлбөрийг яагаад асуусангүй вэ???
2023-06-05
Т. Батмэнд:
Хар жагсаалтанд байна гэхээрээ ямар л өөдтэй байх вэ дээ. Энэ чинь маш муу ажиллаж байгаагийн баталгаа биз дээ.
2023-06-05
Европын Холбооны хоригийг авч хэлэлцдэггүй гэсэн үг үү, тэгвэл хар жагсаалтнаас хэзээ ч гарахгүй юм байна
2023-06-05
Иргэн:
Өлзийжаргал даргаа. Өөрийгөө өмөөрч хаацаалах хэрэггүй. Ажилаа сайн хий. Хийж чадахгүй бол ажилаа өг. Мэдэхгүй бидний толгойг эргүүлэх яахав.Ажлыг чинь маш муу байна гээд гадаадынхан дүгнээд байна шүү дээ.
2023-06-05
Т. Батмэнд:
Хар жагсаалтанд байна гэхээрээ ямар л өөдтэй байх вэ дээ. Энэ чинь маш муу ажиллаж байгаагийн баталгаа биз дээ.