ОХУ-д дрон илрүүлэхийн тулд бэлтгэл офицерүүдийг жижүүрт гаргахыг санал болгожээ
2023-06-05

Сүүлийн үед ОХУ-ын нийслэл болон бусад бүс нутаг дроны халдлагад өртөх болсон. Цаашдаа дроныг шуурхай илрүүлэхийн тулд жижүүр, эргүүл гаргах санал гаргасан талаар The Moscow Times сонин мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, Оросын Агаарын цэргийн хүчний Тусгай зориулалтын командлалын Зенит пуужингийн хүчний дарга асан Сергей Хатылев хэвлэлд ярилцлага өгөхдөө дроныг шуурхай илрүүлэхийн тулд байшин барилгын дээвэр дээр жижүүр гаргаж, ийм эргүүлд иргэд, чөлөөнд гарсан цэргийн алба хаагчид болон Зэвсэгт хүчний ахмадуудыг татан оролцуулахыг санал болгожээ. 

 

"Орон нутгийн захиргаанууд нутгийн хүн амыг зохион байгуулалтад оруулах ёстой. Ажиглалтын пост дээр жижүүр гаргах, байшингуудын дээр жижүүр гаргах гэх мэт. Үүнийг иргэд хийх хэрэгтэй. Тэр дундаа Зэвсэгт хүчний ахмадууд, чөлөөндөө гарсан цэргийн алба хаагчдыг үүнд ашиглах хэрэгтэй" хэмээн тэрбээр өгүүлсэн байна.

 

Түүний өгүүлснээр, дронтой тэмцэхийн тулд Аугаа их эх орны дайны үед олж авсан туршлага болох ардын нөхөрлөл, агаарын бөмбөлөг зэргийг ашиглах хэрэгтэй гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хүнийг бөмбөгдөхөөр хариу нь хэзээ нэг өдөр ирж л таараа
2023-06-05