М.Оюунчимэг: Төсвийн тодотголыг лхагва гарагт өргөн барина
2023-06-05

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг "Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хийж эхлүүлэхээр санал нэгдлээ. Энэ хуулийн төслийг энэ сарын 23 гэхэд батласан байх учиртай. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан Улстөрийн намын тухай хууль болон Боловсролын багц хууль, Нийгмийн даатгалын багц хуульийг хэлэлцэхээр тохирлоо. 

 

Энэ долоо хоногийн лхагва гаригт Төсвийн тодотголыг өргөн барина. Баасан гарагаас хэлэлцэж эхэлнэ" гэлээ. 

 

УИХ-ын чуулганаар нийгэмд хүлээгдэж буй дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Үүнд:

  • Төрийн албаны тухай хууль

  • Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих хуулийн төсөл

  • Хүүхэд хамгааллын тухай хууль

  • Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл

  • Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль

  • Төрийн хэмнэлтийн тухай хууль

  • Үндэсний баялгийн тухай хууль зэрэг хуулийг хэлэлцэн батална.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
aa la la:
sejig
2023-06-05