Ибрагимович зодог тайлах болсноо зарлажээ
2023-06-05

Шведийн хөлбөмбөгчин, Италийн "Милан" багийн  довтлогч Златан Ибрагимович зодог тайлах болсноо зарлажээ. Тэрбээр Италийн аварга шалгаруулах тэмцээний төгсгөлийн шат болох "Милан", "Верона" багуудын тоглолтын дараа хөгжөөн дэмжигчидтэйгээ салах ёс хийх ёслолын үеэр ийм мэдэгдэл хийсэн талаар МИР24 мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "Милан", "Верона"-ийн тоглолт 3:1 харьцаатайгаар өндөрлөжээ.Энэ тоглолт Ибрагимовичийн сүүлийн тоглолт гэж тоглолтын өмнө мэдсэн шүтэн бишрэгчид нь "Баяртай", "Бурхан" гэсэн үгсийг хөгжөөн дэмжигчдийн суудлаас харуулсан байна. Тоглолтын дараа Ибрагимович хөгжөөн дэмжигчдэд хандан үг хэлжээ. 

"Хөгжөөн дэмжигч та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхэн намайг халуун дотноор тэврэн угтсан. Би бүхий л амьдралынхаа туршид "Милан"-ы шүтэн бишрэгч хэвээр үлдэнэ. Хөлбөмбөгтэй салах ёс хийх цаг ирж, гэхдээ та бүхнээсээ салахгүй" хэмээн Ибрагимович мэдэгджээ. 

 

Ибрагимович "Милан" багийн бүрэлдэхүүнд байхдаа нийт 163 тоглолтод оролцож, 93 бөмбөг оруулж, Италийн аварга болж байлаа. Түүнчлэн тэрбээр Нидерланд, Испани, Францын аварга юм. Тэрбээр Шведэд 12 удаа оны шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин