Нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх гардууллаа
2023-06-05

Орон нутгийн Хурлын 2023 оны нөхөн сонгууль 17 аймаг, 30 сум, нийслэлийн 1 дүүрэгт явагдана. Энэ удаагийн сонгуульд 43 мандатын төлөө нийт 77 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

 

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10-д “Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” гэсний дагуу тухайн шатны сонгуулийн хороод нэр дэвшигчийн үнэмлэхийг энэ сарын 03-ны өдөр гардуулсан байна. 

Shuud.mn
Сонин хачин