Номхон далайн флотын сургуулилалт Япон, Агнуурын тэнгист эхэллээ
2023-06-05

Оросын Номхон далайн флот Япон болон Агнуурын тэнгист цэргийн сургуулилалт эхлүүлжээ. Энэ талаар Номхон далайн флотын хэвлэлийн албанаас авсан эх сурвалжтайгаар ТАСС  агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зургадугаар сарын 5-20-ны өдрүүдэд болох цэргийн сургуулилтад 60 гаруй байлдааны болон хангамжийн хөлөг онгоц оролцох аж. Сургуулилалтын үеэр тэнгисийн алсын бүсэд флотын төрөл бүрийн хүчний шуурхай сургуулилалт явагдана гэж Номхон далайн флот мэдэгджээ. 

 

Оросын Батлан хамгаалахын яамны мэдэгдсэнээр, сургуулилалтад 60 гаруй хөлөг онгоцоос гадна тэнгисийн агаарын хүчний 35 нисэх аппарат, эргийн цэргийн хүчин, 11 мянга гаруй цэргийн алба хаагч оролцох юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин