Линдеманн холбогдсон дуулианаас болж Рамштейн хамтлаг тарж болзошгүй
2023-06-05

Германы алдарт Рамштейн хамтлагийн гоцлол дуучин Тилль Линдеманн бэлгийн хүчирхийлэлд буруутгагдсанаас үүдсэн дуулианы улмаас Рамштейны гишүүд хамтлагаа тараах талаар ярилцаж байгаа гэнэ. Энэ талаар The Mirror мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Рамштейны гоцлол дуучин Линдеманныг шүтэн бишрэгч Шелби Линн бэлгийн хүчирхийлэлд буруутгасны дараа хамтлагийн гишүүдийн хооронд үл ойлголцол гарсан гэнэ. Хамтлагийн гишүүд Линдеманны "зан байдалд ихээхэн тааламжгүй хандаж байгаа"-гаа илэрхийлсэн бөгөөд тэд өөрсдийгөө үлгэр жишээ гэр бүлсэг хүмүүс, шүтэн бишрэгч эмэгтэйчүүддээ бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэрэгт орооцолдох хүсэлгүй байна хэмээн мэдэгджээ. Тиймээс Рамштейн хамтлагийнхан Линдеманнтай хамт тоглолт зохион байгуулахгүй байхад бэлэн байгаа аж.

 

Энд дуулгахад, Рамштейн хамтлагийн шүтэн бишрэгч Шелби Лин хамтлагийн гоцлол дуучин Тилл Линдеманыг текиланд нь хар тамхи хийсэн хэмээн буруутгасан юм. Тоглолт завсарлах үеэр дуучин Шелби болон түүний найз бүсгүйчүүдийг хамт ууж, дараа нь бэлгийн харьцаанд орохыг санал болгож байсан гэнэ. Үүний дараах үйл явдлыг тэрбээр огт санахгүй байгаа бөгөөд маргааш өглөө нь бие нь хөх няц болсон байсан хэмээн Шелби мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-06-06
өөр хамтлагтайм чинь тарсан ч яахчгүйшд, нөгөөх нь бүр солиотой хамтлаг
2023-06-05