KHARKHORUM: ECLIPSE хөгжмийн фестиваль зургаадугаар сарын 10-нд болно
2023-06-05

 

Хархорум хөгжмийн фестиваль хоёр дахь жилдээ Eclipse нэртэйгээр энэ сарын 10-нд Степп Арена-Мөсөн өргөөд болно. Дэлхийн шилдэг техно DJ нарын нэгд тооцогддог DJ болон продюсер Nina Kraviz Монголд анх удаа ирж, энэ удаагийн KHARKHORUM-Eclipse фестиваль дээр тоглох болсон нь энэ фестивалийн онцлог юм байна. Мөн домогт Ben Frost, Dopplereffekt, Alex Wilcox нарыг урин тоглуулж байгаагаас гадна Монголын шилдэг DJ нар Mara b2b TMK, NOMTII оролцох аж.

 

Тэд сар нарыг халхалж, хиртэх үед гэрэлт өдрийг сүүдэр нөмрөн авахуйд үл таних, ер бусын ертөнцөд нэвтэрч буй мэт сэтгэгдлийг төрүүлэх дэлхийн хэмжээний тайз гэрлийн гайхамшиг, дэлгэц, шилдэг артистуудын хөгжмийн ур чадварыг хослуулсан тоглолтоо үзүүлэх юм.

 

 

Энэхүү KHARKHORUM: ECLIPSE нь урьд өмнө нь байгаагүй сонирхолтой том хэмжээний лед дэлгэцийн инстолляцаар дамжуулан, Испанийн уран бүтээлч Эфренийнэтгээд сонин ертөнцөөр аялуулах электроник хөгжим болон дижитал урлагийн сонирхолтой хоршил байх ажээ.

 

VI/10 бол олон улсын болон дотоодын шилмэл DJ нарын хөгжимд живэх, харах, сонсох, мэдрэмжийг нэг дор олгох дахин давтагдашгүй үдэш юм. 

 

Тасалбарыг www.steppearena.mn авах боломжтой.

Shuud.mn
Сонин хачин