Америкийн нисгэгчид аяллын улирлаар ажил хаяна
2023-06-05

Америкийн United Airlines болон Southwest Airlines гэсэн томоохон агаарын тээврийн компаниудын нисгэгчид энэ зун ажил хаяхаар бэлдэж байгаа гэнэ. Энэ талаар нисэгчдийн ашиг сонирхлыг төлөөлдөг үйлдвэрчний эвлэлүүд мэдэгдсэнийг Фокс ньюс агентлаг дамжуулжээ. 

 

Фокс ньюс агентлагийн мэдээлснээр, хоёр компанийн нисгэгчид удирдлагаасаа ажлын нөхцөл сайжруулах, цалин нэмэхийг шаардан энэ зун ажил хаяхаар болсон байна. Тэд амлалтдаа хүрч ажил хаявал аяллын улиралд компаниудын үйл ажиллагаа ихээхэн доголдож, зорчигчийн урсгалд ч ноцтой хүндрэл учрах юм. Учир нь агаарын тээврийн өөр компанийнхан ч цалингаа нэмүүлэхийг шаардан, ажил хаялт зарлахаар өмнө нь мэдэгдэж байлаа. 

Тухайлбал, мөн л Америкийн томоохон компаниудын нэг болох American Airlines компанийн нисгэгчид зуны цагаар аяллын улирал эхлэх үед ажил хаяхаар болсноо тавдугаар сарын эхээр зарлаж байлаа. Энэ нь мөн л цалин нэмэх шаардлагатай холбоотой аж. Компанийн 15 мянган нисгэгчийн ашиг сонирхлыг төлөөлдөг АРА үйлдвэрчний эвлэл  ажил хаялт зарлах асуудлыг гишүүдийнхээ дунд хэлэлцүүлэхэд 99 хувь нь дэмжиж байжээ.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-06-06